Өнөөдөр манай 10 жүдоч хүч үзнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Спорт, Жүдо 1095

Өнөөдөр манай 10 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах өсвөрийн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 181 жүдоч өрсөлдөнө. Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх баг, бүрэлдэхүүн болон тэмцээний хуваарийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр охидын -40кг, -44кг, -48кг, -52кг, хөвгүүдийн -50кг, -55кг, -60кг, -66кг жингийн барилдаанууд явагдаж охидын -52кг жинд 2022 оны өсвөрийн Ази тивийн аваргын хүрэл медальт, 2023 онд олон улсын цомын тэмцээнүүдээс зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн Т.Ариунзаяа шагналт байранд шалгарсан байна.

Харин өнөөдөр хуваарь ёсоор охидын -57кг, -63кг, -70кг,+70кг, хөвгүүдийн -73кг, -81кг, -90кг, +90кг жингийн барилдаанууд явагдана. 

Хөвгүүдийн -73кг жинд: Ш.Батзориг А хэсгийн эхний тойрогт Туркменистаны бөхтэй, Б.Шинэтулга С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Хөвгүүдийн -73кг жингийн А хэсгийн оноолт

Хөвгүүдийн -73кг жингийн С хэсгийн оноолт

Хөвгүүдийн -81кг жинд: Г.Түвдэнренчин эхний тойрогт БНСУ-ын тамирчинтай учраа таарсан байна. 

Хөвгүүдийн -81кг жингийн D хэсгийн оноолт

Хөвгүүдийн -90кг жинд: М.Ананд эхний тойрогт Ираны бөхтэй учраа таарсан байна. 

Хөвгүүдийн -90кг жингийн D хэсгийн оноолт

Хөвгүүдийн +90кг жинд: А.Баттулга эхний тойрогт Тажикстаны бөхтэй учраа таарсан байна. 

Хөвгүүдийн +90кг жингийн А хэсгийн оноолт

Охидын -57кг жинд: Энэ жинд манай хоёр бөх барилдах ба А хэсгийн эхний тойрогт Г.Энхжин БНСУ-ын тамирчинтай барилдах бол С хэсгийн эхний тойрогт Х.Энхжин гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Тайванийн бөхтэй учраа таарсан байна. 

Охидын -57кг жингийн А хэсгийн оноолт

Охидын -57кг жингийн С хэсгийн оноолт

Охидын -63кг жинд: Х.Маралмаа эхний тойрогт гоц мөргөсөн байна. Улмаар хоёрдугаар тойрогт Казахстан болон БНСУ-ын тамирчдын хэн ялсантай барилдана. 

Охидын -63кг жингийн С хэсгийн оноолт

Охидын -70кг жинд: А.Дуламсүрэн энэ жинг тэргүүлэн барилдах тул гоц мөргөсөн байна. 

Охидын +70кг жинд: Б.Тэргэлнаран хүч үзэх ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Казахстаны бөхтэй барилдах оноолттой байна. 

Охидын +70кг жингийн С хэсгийн оноолт


 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх