Ж.Трамп гурван тэмцээн дараалан түрүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Спорт, Биллиард 912

Ж.Трамп гурван тэмцээн дараалан түрүүллээ

Мэргэжлийн снукер биллиардын уламжлалт "Northern Ireland Open" тэмцээн зохион байгуулагдлаа. 

Хойд Ирландын Белфаст хотноо зохион байгуулагдсан "Northern Ireland Open" тэмцээний ялагч нь Алекс Хиггинсийн цом, 427.000 фунт стерлингийн шагналын сангаас 80 мянган фунт стерлингийн шагнал хүртэх чансааны томоохон тэмцээн юм. 

Тэмцээний өмнөхөн нэгэн асуудал үүссэн нь шинэхэн дэлхийн аварга Лука Бресел болон Али Картер, Жон Хиггинс, Марк Селби, Тепчайя Ун-Но нарын таван тамирчин дэлхийн снукер биллиардын холбооноос зохион байгуулж буй албан ёсны тэмцээн болох "Northern Ireland Open" тэмцээнд оролцох бус Макаод зохион байгуулагдах өөр тэмцээнд оролцох болсон нь асуудал дагуулсан юм. Дэлхийн снукер биллиардын холбооноос тэдгээр тамирчдад сахилгын шийтгэл оногдуулах болсноо мэдэгдэж улмаас Макаогийн тэмцээнийг 12 сар хүртэл хойшлуулах хүртэл арга хэмжээ авсан нь дээрх нэр бүхий таван тамирчин "Northern Ireland Open" тэмцээнд оролцоогүй юм. Мөн түүнчлэн Ронни О'Салливан аварга эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй тул 16 шилдэг тоглогчийн зургаа нь тэмцээнд оролцсонгүй.

Энэ тэмцээнд түрүүлсэн Жадд Трамп аваргын амжилтын талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь тэрээр "Northern Ireland Open" тэмцээнд 2018, 2019, 2020 онуудад буюу гурав дараалан түрүүлж байсан ба энэ жил дөрөв дэх түрүүгээ хүртсэн юм. Мөн түүнчлэн тэрээр English Open болон Wuhan Open тэмцээнүүдэд дараалан түрүүлээд байсан бол чансааны гурван тэмцээн дараалан түрүүлсэн түүхэн дэх тав дахь тоглогч боллоо. 

Мэргэжлийн снукер биллиардын дараагийн томоохон тэмцээн болох International Championship тэмцээн энэ сарын 5-наас 12-ны хооронд БНХАУ-ын Тэнжин хотноо зохион байгуулагдана. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх