🔴 Д.Амарбаясгалан: “Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа Засгийн газрын түвшинд хуйвалдааны зарчмаар хийсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Хэрэг зөрчил 457

🔴 Д.Амарбаясгалан: “Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа Засгийн газрын түвшинд хуйвалдааны зарчмаар хийсэн

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал анх 2017 онд үүсч, төр иргэний хороонд маргаан үүссэн. 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн. 2023 оны хоёрдугаар сард тус хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай гадаад улсад зорчих эрхийг Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгчийн захирамжаар гаргасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл тэр Монгол Улсад буцаж  ирээгүй. Засгийн газраас прокурорын түвшинд асуудлыг тавьснаар гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад 14 хоногийн хугацаатай гаргасан байсан шүүхийн захирамжийг цуцлаад хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэр анхан шатны шүүхээс гаргасан.

Ингээд прокурорын байгууллага нь энэ хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй болсон. Иймээс ЗГХЭГ-ыг төлөөлж оролцож байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудалд илүү анхаарлаа тавьж ажиллах шаардлагатай. Монголын ард түмний өмнө шударга ёсыг тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоох нь нэн чухал учраас ахин энэ асуудалд өргөн хүрээгээр хандсан. 

Нийт 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. "Хоёр тусгаарлана" гэдэг нь Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн холбогдогч нартай холбоотой хэргийг нь  тусад нь шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хүлээн авсан.

Одоогийн байдлаар 330 орчим хавтаст хэрэгтэй хэрэг байгаа. Бидэнд ирж буй мэдээллээр сар орчмын хугацаанд шүүгч хэрэгтэйгээ танилцана. Түүний дараа анхны гэм буруугийн шүүх хуралдааныг зарлана.

Засгийн газрын нэхэмжлэлтэй, олон нийтийн дунд бухимдал үүсгэсэн томоохон хэргүүд шүүхийн түвшинд очоод гацдаг асуудал үүсээд байгаа" гэлээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын тал эзэмшдэг байсан. Тэр хувийг Монголын талд болгосон нь яагаад буруудаад байна вэ?

-Оросоос өмч авчирсантай холботой асуудал ерөөсөө яригдаагүй. Монголын төрийн өмчийн мэдэлд байгаа томоохон үйл ажиллагаа явуулж байсан компанийн тодорхой хувийг шилжүүлж авахдаа нөгөө хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авдаг. Монголын талын хувьцаа эзэмшигчийн эрхийг УИХ хэрэгжүүлдэг. Гэтэл 49 хувийн арилжаа хийгдэхдээ Засгийн газрын түвшинд хуйвалдааны зарчмаар хийгдсэн гэж үздэг. Эхлээд компанийн тухай хууль ярих ёстой.  

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    энэ ч яахав гаднаас эх орныхоо баялгийг аваад ирсэн юм. та нар хуйвалдаанаар дандаа улсын мөнгийг үрэн таран хийж байна. ногоон автобус, хүүхдийн автобус, ЖДҮ, концесс, хагас кокс, замын хаалт, дарханы зам...... ээ бурхан минь. нэг л эх оронч дүр үзүүлсэн хулгайчууд.

Сэтгэгдэл үлдээх