Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Олон Улсын допингийн эсрэг байгууллагын зүгээс манай улсад тавьсан таван шаардлагыг хангаж чадаагүй байна. Засгийн газар, Допингийн эсрэг Үндсэний төв хамтран ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Дараагийн шинэ удирдлагаар Ц.Уугангэрэл хурандааг сонгосон. Мэргэжлийн тамирчин, энэ байгууллагын үйл ажиллагааг мэддэг учраас сонгосон. Цаашид нэгдүгээр, олон нийтэд нээлттэй ил тод болгоно. Хоёрдугаарт, хаагдмал, нэг, хоёр хүнээс хамааралтай явж ирсэн гэх шүүмжлэл 15-16 жил яригдсан тул тэр хамаарлаас бүрэн салгах арга хэмжээ авна. ТУЗ-д таван хүн байсныг 13 болгосон. Төрийн болон ТББ-ын оролцоог бүрэн хангасан ТУЗ бүрдүүлэх чиглэл гаргаж, дүрмийн өөрчлөлт хийх арга хэмжээг авсан. ТУЗ-д ажиллах хүмүүс тодорхой хугацаанд өөрчлөгдөж байна. Тухайн байгууллагатай бүрэн ойлголцсон.
Үндэсний бөхийн допингийн асуудал байнга яригддаг. Допингийн эсрэг үндэсний төв бүрэн шинэчлэгдсэнээр үндэсний бөхийн асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн холбоодыг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, олон нийтийн саналыг авна. Олон улсын жишгээр бол үндэсний спортод допингийн шинжилгээ авдаггүй. Жишээ нь, Японы сумочид допингийн шинжилгээнд ордоггүй ч допинг хэрэглэвэл тухайн тамирчинд ямар хор хөнөөлтэй талаар ухуулга сурталчилгааг байнга хийдэг.
Энэ асуудалд салбарын сайд хариуцлагагүй хандаагүй. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш явж өр төлбөргүй болгох асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, олон улсын WADA байгууллагын тавьж буй шаардлагыг Засгийн газар ч тэр, салбарын сайд ч тэр мэдэж чадахгүй байсан. Ажлын хэсэг хамтарч ажиллаж байж эдгээр шаардлагыг мэдэж авч, шийдсэн. Хувийн мэйлээр харьцдаг гэх мэт бусад асуудлыг нотолж ярих боломж алга. Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоосны дараа ярих байх.
Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ
-Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн Д.Амарбаясгалан дарга ахалж ажилласан. Ханжоугийн Азийн наадмын үеэр WADA байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх чиглэл өгсөн. Шанхай хотноо болсон УЗ-ын хуралд оролцож уулзалтууд хийсэн. "Танай улсын хувьд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой зохицуулж буй хууль эрхзүйн орчинг шинэчлэн боловсонгуй болгох" зөвлөгөөг бүх түвшинд өгсөн. Үүний дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд саналаа оруулж, намрын чуулганы хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгыг хийхээр боллоо. Бусад улс орнуудад байдаг жишгийн дагуу WADA байгууллагын дүрэмтэй уяж өөрчлөх болно.
Засгийн газрын хүлээсэн үүрэг, MONADA байгууллагын эрх хэмжээ гэж тус тусдаа бий. 2022.10.27-ны наана багтаж үндэсний дүрмээ батал гэсэн шаардлагыг манай Засгийн газарт өгсний дагуу 2023.10.19-ний өдөр дүрмээ батлуулсан. Мөн үүссэн өр төлбөрийг заасан хугацааны /2023.08.22/ наана барагдуулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин ТББ зургаан төрлийн зөрчлөө арилгаагүй. Засгийн газар ТББ-тай харилцаа холбоо тогтоож чадахгүй байсан үе бий.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-ын шинэ ерөнхийлөгч Ц.Уугангэрэл:
-Байдал тэгтлээ хэцүү болоогүй, стандарт шаардлагыг хангаад явж байгаа гэдгийг хэлье. Зөрчил бол шинжилгээтэй холбоотой. Ковидын үеэр шинжилгээ онгоц нисэхгүй байгаагаас хоцорсон, олон улсын итгэмжилсэн лабораторийн төлбөрийг төлөөгүй байсныг шийдсэн. Зургаан асуудлын нэг нь бүрэн шийдэгдсэн, гурав нь он дуусахад шийдэгдэнэ. Одоогоор мониторинг хийж байна. МОНАДА ажлаа чимээгүй хийж байгаа. Хүний эрхийн асуудал гэж бас бий. 3-р категориос 2-рт нь орно гэдэг манай улсын чансаа сайжирч байгаагийн илрэл. Тамирчдын биологийн паспорт гэж хийгдэж байна. БНСУ-ын талтай яриад өчигдөр орой гэрээнд нэмэлт оруулахаар тогтлоо. Тамирчдаас цусны шинжилгээ аваад явуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу