🔴LIVE: Нэг бөхөөс допинг илэрчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Наадам 3179

🔴LIVE: Нэг бөхөөс допинг илэрчээ

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байна.

 ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: 

-Үндэсний их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Энэ жил 512 бөх барилдсан. Үүнээс 32 бөхөөс шинжилгээ авсан, хариуг нэгтгээд илгээсэн байна.

Үүнээс нэг бөхөөс допинг хэрэглэсэн гэдэг хариу ирсэн. Бөхийн нэрийг зарлах боломжгүй, өөрт нь мэдэгдэнэ. Өөрөө Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа албан ёсоор хариуг зарлаж, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв бөх өөрөө Б сорьцын шинжилгээнд хамрагдахгүй, А сорьцын хариуг хүлээн зөвшөөрч байна гэвэл олон нийтэд нэрийг зарлаж болно гэв. 

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    энэ мундаг төрийн өндөр албан тушаалтан нэг бөхийн нэрийг нууцлаж өөрийгөө дөвийлгөхдөө нийт бөхчүүдийн нэр хүндийг гутаан доромжлож байгаагаа мэддэг боловуу, эсвэл мэдээд зориуд монголчуудыг соёл өв уламжлалд нь дургүй болгох бодлого барьдаг хүн юм боловуу?

    1. Зочин

      Бөхчүүдийн нэр хүнд гэж одоо юу байх вэ дээ, нэгэнт байхгүй юмыг яаж гутаан доромжлох вэ дээ, кк

  2. Зочин

    Тэр балайг адаглаж барилдах хэд хоногтоо хэрэглэхгүй байж болдоггүй юм бай

  3. Монголхүү

    Монгол бөх хог болж дээ.

Сэтгэгдэл үлдээх