Дэлхийн шилдгүүд цуглах "Мастерс"-т манай 14 жүдо хүч үзнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Жүдо 4765

Дэлхийн шилдгүүд цуглах "Мастерс"-т манай 14 жүдо хүч үзнэ

Зөвхөн шилдгүүд урилгаар оролцдог Мастерс тэмцээн энэ жил Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдана. 

Наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах Мастерс тэмцээнд одоогийн байдлаар 55 орны 406 жүдоч бүртгэгдээд байна. Жин тус бүрийн шилдэг 16 бөх оролцдог мастерс тэмцээн 2019 оноос жин тус бүрийн шилдэг 36 жүдоч оролцдог болон хүрээгээ тэлсэн байдаг. Дэлхийн мастерс тэмцээн нь нэг жинд нэг улсаас оролцох тамирчны тоонд хязгаар тогтоодоггүй цорын ганц тэмцээн юм. Мастерст медаль хүртсэн тамирчин чансааны оноогоо ахиулахаас гадна дараах мөнгөн шагналыг хүртэх юм. 

  • Алтан медаль: Тамирчин 4800 евро, дасгалжуулагч 1200 евро
  • Мөнгөн медаль: Тамирчин 3200 евро, дасгалжуулагч 800 евро
  • Хүрэл медаль: Тамирчин 2000 евро, дасгалжуулагч 400 евро

Энэ удаагийн мастерс тэмцээнд манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга бөгөөд эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй тав буюу нийт 14 жүдоч хүч үзэхээр сонгогдсон байна. 

Мастерс өрсөлдөх монголын баг, бүрэлдэхүүн

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх