СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Төрийн нууцын жагсаалтад нийтийн тээврийн худалдан авах үйлчилгээ байхгүй гэв

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Ногоон автобусны нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар шалтгаанаар Евро 5-ыг Евро 4 болгосон, яагаад төрийн нууцад хамааруулж тендер зарласан тухай гэрчүүдээс тодруулав. 

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргадаг Тагнуулын ерөнхий газар руу бичиг явуулсан. Тэгэхэд энэ асуудал нь эдийн засгийн аюулгүй байдал болон хүний эрүүл аюулгүй амьдрахтай холбоотой асуудал мөн гэсэн дүгнэлт гарсан.

Гэвч уг хариултыг сонсголын даргалагч 2023 онд Тагнуулын ерөнхий газар руу бичиг явуулаагүй. 2022 оны асуудлыг 2023 оныхтой хольж ярьж байгааг сануулав. 

Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар: 

-Евро 5-г шатлал бууруулж Евро 4 болгох гурван шалтгаан байсан. Техникийн тоог нэмэгдүүлэх, Монголд байгаа евро 5 түлшний чанартай холбоотой байсан. Энэ хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн тухайн үед Евро 5-г Евро 4 гэдэг нөхцөлөөр явуулсан боловч дараагийн үйл явцад нь  евро 5-аар явсан.

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар: 

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал надаас өмнө яригдчихсан, санхүүжилт нь гацчихсан байсан. Би автобустай ноцолдъё гэх ямар ч бодол байгаагүй. Түгжрэлийг бууруулах суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. 2025 он гэхэд бүх автобус ашиглалтаас гарахаар болсон. Мөн 10 жилийн хугацаатай ашиглах автобусуудыг хоёр жилээр сунгачихсан байсан. Би сайдын хувьд үүнийг хотын асуудал гээд орхиж болох байсан ч гэсэн энэ асуудал руу орсон.

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 заасан Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил үйлчилгээ байхгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.