БИЧЛЭГ: "iPhone" гар утасны үйлдвэрийн ажилтнууд цагдаа нартай мөргөлджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Дэлхий дахинд 1112

БИЧЛЭГ: "iPhone" гар утасны үйлдвэрийн ажилтнууд цагдаа нартай мөргөлджээ

Хятадын Жөнжоу хотод байрлах "iPhone" гар утасны угсрах үйлдвэрийн ажилтнууд коронавирусийн хязгаарлалтуудыг эсэргүүцэн жагсаж, цагдаа нартай мөргөлджээ.

Олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс харахад, хэдэн зуун ажилчин жагсаж, барилгын цонхнуудыг хагалж, хяналтын камеруудыг эвдсэн бөгөөд улмаар хамгаалалтын хувцас өмссөн албаныхан болон цагдаа нартай мөргөлдсөн байна. Энэ үеэр олон ажилтан цагдаа нарт зодуулж, гэмтэж бэртсэн гэж хэргийн газарт байсан гэрчүүд хэлжээ.

"Apple" компанийн үндсэн туслан гүйцэтгэгч "Foxconn" цаашид ийм төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд Жөнжоу дэх үйлдвэрийн ажилтнууд болон орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллана гэж мэдэгджээ. Тус компанийн мэдээлснээр, зарим ажилтан цалин, урамшууллын асуудлын улмаас жагссан ч "Foxconn"-ы зүгээс гэрээнийхээ дагуу цалингаа цагт нь тавина гэсэн юм. байна.

Жөнжоу хотод коронавирусийн халдвар өргөн тархсаны улмаас өнгөрсөн сард тус үйлдвэрт хөл хорио тогтоох үеэр зарим ажилтан үүнийг эсэргүүцэн, гэртээ харьсан билээ. Иймээс "Foxconn" шинэ ажилтнуудад том урамшуулал амлан ажилд авсан юм.

Гэвч эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэг ажилтан "Тэд бидэнд амласан ёсоороо урамшуулал өгөхгүйн тулд гэрээгээ өөрчилсөн. Мөн дээрээс нь биднийг хөл хорионд оруулсан ч хоол хүнсээр хангахгүй байна" хэмээжээ.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх