БИЧЛЭГ: "Korean Air" компанийн нисэх онгоц газардах зурвасаас гарч, осолджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Дэлхий дахинд 1199

БИЧЛЭГ: "Korean Air" компанийн нисэх онгоц газардах зурвасаас гарч, осолджээ

Өмнөд Солонгосын "Korean Air" агаарын тээврийн компанийн "KE631" нислэгийн онгоц өнгөрөгч ням гарагт Филиппиний Себу олон улсын нисэх онгоцны буудалд газардахдаа буух зурвасаас гарч, осолджээ.

бөгөөд гурав дахь удаагаа газардах оролдлого хийх үеэрээ буух зурвасаас давж гарсан байна. Ням гаргийн шөнө орон нутгийн цагаар 23:07 цагт болсон энэхүү ослын үеэр аливаа зорчигч бэртэж гэмтээгүй бөгөөд тэднийг бүс нутгийн гурван зочид буудалд шилжүүлж, өөр нислэг санал болгохоор бэлтгэж байгаа гэж албаныхан хэлжээ.

"Korean Air" компанийн зүгээс энэхүү осолд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, бүх үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг эрхэмлэдэг гэж онцолсон юм. Тус компанийн Ерөнхийлөгч Ү Ки Хонг албан ёсны мэдэгдэлдээ "Орон нутгийн нисэхийн удирдлагууд Солонгосын эрх баригчидтай хамтран ослын шалтгааныг тогтоохоор нарийвчилсан шалгалт хийнэ" хэмээн тэмдэглэжээ. 

Мөн БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас яаралтай тусламжийн баг байгуулж, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Уг ослын улмаас одоо Себу нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон бөгөөд онгоцнуудыг ойролцоох нисэх буудлууд руу шилжүүлж, эсвэл хөөрсөн цэг рүү нь буцаасан байна.

Эх сурвалж: Yonhap

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх