🔴 LIVE: Х.Баттулга: Улсын дээд шүүх АН-ын даргын материалыг бүртгэх ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 1385

🔴 LIVE: Х.Баттулга: Улсын дээд шүүх АН-ын даргын материалыг бүртгэх ёстой

Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр АН-ын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхэд хүргүүллээ. 

Энэ сарын 3-ны өдөр АН-ын даргын сонгууль улс орон даяар болж өндөрлөсөн. Улмаар МУ-ын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 96 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал 2022.04.07-ны өдөр болж, тус намын зүгээс , намын даргаа албан ёсоор батламжилж, тамгаа гардуулан өгсөн байдаг.

Гэтэл С.Эрдэнэ даргатай Ардчилсан намыг Улсын дээд шүүх Хууль ёсны Ардчилсан намаар хүлээн зөвшөөрч "Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт"-ийг баталсан талаар тус намаас мэдээлэл хийгээд байсан.

Тэгвэл өнөөдөр УДШ-д АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг бүртгүүлэх материалыг албан ёсоор хүргүүллээ.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга: 

-УДШ-ийн 38-р тогтоол, АН дүрмийн дагуу дарга нь тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж УДШ-д бүртгэлийн материалаа хүлээлгэн өгч байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой бүртгэлийн байгууллага учир. Эв нэгдлээ хэрхэн хэрэгжүүлж, цааш ажиллах талаар намын шийдвэр гарна. Дунд анхан шатныхантай уулзаад эхэлсэн. Орон нутгаар дахин тойрч, гишүүдтэйгээ уулзах болно.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: 

-Ардчилсан намын даргын сонгууль хууль, журмын дагуу болж, нэр дэвшигч тодорсон байгаа. УДШ үүнийг бүртгэх ёстой. Бүртгэхгүй гэвэл дараагийн удаад АН-ын гишүүд өөрсдөө ирэх болно. 

АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир: 

-УДШ намын бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Бид 999 хуудас, 55 боть материалыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Бичиг баримт дутуу байвал тав хоногийн дотор эргэн мэдэгдэх ёстой. Үүний дараа хуралдааны товыг гаргах ёстой. УДШ татгалзах үндэслэл нь энэхүү материал Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг хянаж, зөвлөмж л өгнө. 

АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Мягмардаш: 

-Ардчилсан намын дээд байгууллага нь Их хурал. Их хурлаас С.Эрдэнэд байгаа Ардчилсан намын тамга, тогтоолыг хүчингүйд тооцож, шинээр тамга авахаар уржигдар өдөр тумын сонинуудад зар тавьсан. АН-ын тамганы маргаан эцэс болсон гэв. 

4 Сэтгэгдэл

  1. Орос глг

    Амар юм болох нь л дээ

  2. Жжэ

    Хуцана биз төвд банхар . Байх ёстой газар луугаа тонил

  3. Зочин

    Baahan ajilgui humuus todorchih geed l hehehe

  4. Зочин

    Deexne yed xaan shireenii toloo dain bolj bsan dyr zyrag kk.

Сэтгэгдэл үлдээх