"Дарга нар LX570, LX200 гэх мэт том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 1343

"Дарга нар LX570, LX200 гэх мэт том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй"

УИХ-ын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2022.04.10/ хуралдав.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн  хуралдаанд УИХ-ын харьяа байгууллагын дарга нар оролцжээ.

Ажлын хэсгийн үүрэг

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямрал нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулна.

Ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар дараах үүрэг даалгаварыг өгөв. Үүнд:

-УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлагууд орон нутгийн томилолтоос бусад үед LX570, LX200 гэх мэт том оврын автомашин унахгүй

-2022, 2023 онуудад тавилга, машин, бүх хэрэглээний зардлыг танах

-Үндэсний аудитын газар /ҮАГ/ Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг шилэн дансаар хянах шаардлага хүргүүлэх

-Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ илүүдэл орон тоог танах хэмнэх.

Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй болсныг ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа тодотгосон.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх