🔴 LIVE: Ууланд гурав хоносон автомашинаас толгойдоо сумны шархтай цогцос олджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Хэрэг зөрчил 10158

🔴 LIVE: Ууланд гурав хоносон автомашинаас толгойдоо сумны шархтай цогцос олджээ

"Уулын оройд эзэнгүй машин гурав хонолоо" гэх иргэний мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага шалгахад, толгойдоо сумны шархтай эрэгтэй хүний цогцос олдсон байна. Мөн, өчигдөр ТЭЦ-4-ийн ээлжийн ажилтан өндөр хүчдэлд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Эдгээр хэргийн шалгалтын явцын талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн хошууч Д.Оюун: 

-"Эзэнгүй бололтой машин ууланд гурав хонолоо" гэсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн 2 сарын 25-нд шалгаж үзэхэд 50 настай эрэгтэй, машины арын суудалд толгойдоо сумны шархтай нас барсан байдалтай олдсон. Гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллага тодруулж байна. 

Мөн, өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, "ТЭЦ-4 дээр хүн нас барлаа" гэх дуудлагын дагуу очиж шалгахад, урьдчилсан байдлаар 31 настай эрэгтэй өндөр хүчдэлд цохиулж нас барсан байдалтай байсан. Шүүх шинжилгээний дүн одоогоор гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Баасансүрэн

    Манайд хүн буудчихдаг хэрэг, хүүхэд алга болдог аймшигтай хэрэгүүд яагаад гардаг болчихов. Нийгмийн бүрэлдэхүүн гаднаас өөрчилөгдөөд байна уу.

Сэтгэгдэл үлдээх