Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 1503

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г танилцууллаа.

Тус төв нь 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжих, мэдээллийн сан үүсэх, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө 10 дахь жилдээ судалгааны тайланг танилцуулж байгаа юм. 

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг боловсруулж эхэлсэн цагаас хойш жил бүр ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-р байранд эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Өмнөговь, Дорноговь аймгууд тэргүүлжээ.

Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд эхний байруудад жагссан байна. Харин бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгууд тэргүүлжээ. Дэд бүтцээр Дорноговь, Дархан-Уул, Ховд аймгууд 1-р байранд эрэмбэлэгдсэн байна.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Дорноговь аймгаас яагаад хувийн хэвшлийхэн дайжих болов хамгийн их хувийн хэвшлийг хавчдаг аймаг гэж дүгнэвэл зохилтой

Сэтгэгдэл үлдээх