Зарим тээвэр зуучийн компаниуд урд хөрштэй "хуйвалдаж", үнэ хөөрөгдүүлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 1757

Зарим тээвэр зуучийн компаниуд урд хөрштэй "хуйвалдаж", үнэ хөөрөгдүүлжээ

Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээлэл өглөө. 

"Хилийн хамгаалалтын бүсийн халдвар хамгаалалтай холбоотойгоор тусгаарлалтыг авсан. Зэвсэгт хүчин, Хилийн цэргээс холбогдох хүмүүсийг тусгаарлаж байна. Тусгай бүсэд ажиллах жолооч, гаалийн байгууллагын хүмүүсийг ч мөн тусгаарлаж байгаа. 

Мөн олон талт хүмүүсийн оролцоог удирдлагаар хангах нь их чухал байсан. Өдөр болгон ерөнхий зохицуулагчийг томилж ажиллаж байгаа. Тийм учраас .  

 Ачааны 60 хувийг барилгын материал эзэлж байна.

Тээвэр зуучийн асуудал бол хоёр талын ажил учраас нээлттэй платформыг байгуулж ажиллана. Хүн болгоны хамтын ажиллагаа харилцан ойлголцол нь бид бүхний цаашдын ажилд чухал гэдгийг харуулж байна. Хаа хаанаа хамтарч ажиллахыг уриалж байна. 

Замын-Үүд дэх бүс нутгийн ложистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны эздээс авч байсан хураамжийг Шадар сайдын шийдвэр, саналаар өнгөрсөн Пүрэв гаригт цуцалсан. Ингэснээр ачааны төлбөрийг багасгахад нөлөөлсөн.

Хятадаас тэг цэг рүү ачаа ачиж орж ирэх зардал энгийн үеийнхээс өндөр байгаа нь үнэн. Тэр байтугай, гурван сар тээвэрлэлт зогссон. Энэ тал дээр тээвэр зуучийн компаниуд урд хөрштэй ойлголцож, үнэ хөөрөгдсөн асуудал байна. 

Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой 8 тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргах талаар удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийднэ" гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх