Ширэн бээлийтнүүд 2022 онд шахуу хуваарийн дагуу тэмцээнд орно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Бокс 4490

Ширэн бээлийтнүүд 2022 онд шахуу хуваарийн дагуу тэмцээнд орно

Монголын ширэн бээлийтнүүд энэ онд шахуу хуваарийн дагуу тэмцээн, уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байна. 

Тодруулбал энэ оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 14-20-ны хооронд зохион байгуулагдах бол олон улсын тэмцээн энэ сарын 20-ны өдрөөс Узбекистан улсад зохион байгуулагдах 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ. 

Сонирхогчдын боксын олон улсын тэмцээнүүдийн хуваарь:

  • Нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Узбекистан улсад 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
  • Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 5 хүртэл өсвөр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
  • Тавдугаар сарын 6-наас 21-нийг хүртэл Турк улсын Истанбул хотноо эмэгтэйчүүдийн ДАШТ
  • Зургаадугаар сард насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
  • Есдүгээр сарын 10-наас 25 хүртэл БНХАУ-ын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам
  • 11 дүгээр сард Испани улсад залуучуудын ДАШТ
  • 12 дугаар сард насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангиллын их дуулга тэмцээн тус тус зохион байгуулагдах урьдчилан хуваарьтай байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх