БИЧЛЭГ: Айда хар салхины улмаас 41 хүн амиа алджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Дэлхий дахинд 1164

БИЧЛЭГ: Айда хар салхины улмаас 41 хүн амиа алджээ

АНУ-д Айда хар салхины хор хөнөөл үргэлжилж, зүүн хойд зүгт буусан их хэмжээний үерийн улмаас 41 хүн ​​амиа алджээ. Ерөнхийлөгч Жо Байден нас барсан иргэдэд эмгэнэл үзүүлээд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг даван туулахад "түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт" шаардлагатай хэмээн тэмдэглэсэн байна.

бөгөөд зарим оршин суугчид үерт автсан хонгил, автомашиндаа гацсан аж. Тус улсын нийт дөрвөн мужид хар салхинаас үүдэлтэй нас баралт бүртгэгдээд байгаа юм.

Олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүдэд Нью-Йорк хотын газар доорх метроны буудлууд руу их хэмжээний ус цутган орж байгаа нь харагдах аж. Мөн галт тэрэг, онгоц, автобусаар зорчиж явсан хүмүүс үерийн усанд хэдэн цагийн турш боогдон, гацсан байна.

Ерөнхийлөгч Байден өнөөдөр Айда хар салхинд хамгийн түрүүнд өртсөн Луизиана мужид очин, нөхцөл байдалтай танилцан, хэрэгтэй туслалцааг үнэлэх аж.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх