БИЧЛЭГ: Бейсболын тоглолтын үеэр зэвсэгт халдлага болжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Дэлхий дахинд 1692

БИЧЛЭГ: Бейсболын тоглолтын үеэр зэвсэгт халдлага болжээ

АНУ-ын Вашингтон хотын "Нэйшнлс Парк" цэнгэлдэх хүрээлэнд болж байсан бейсболын тоглолтын үеэр зэвсэгт халдлага болж, гурван хүн шархаджээ. Бямба гарагийн орой болсон тоглолтын үеэр буун дуу сонссон үзэгчид болон тамирчид сандралдан гүйлдэж, хоргодох газарт нуугдсан байна.

Гэвч шархадсан гурван хүний нэг нь цэнгэлдэхийн гадна байсан бейсболын шүтэн бишрэгч эмэгтэй байжээ.

Вашингтоны цагдаагийн газрын Орлогч дарга Ашан Бенедикт " Зэвсэгт халдлагын үеэр шархадсан хоёр хүн нь эдгээр хоёр автомашины нэгэнд нь сууж явсан зорчигчид. Тэднийг одоо эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаа нар байцааж байгаа" хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Бямба гарагийн тоглолт нь "Вашингтон Нэйшнлс" болон "Сан Диего Падрес" багуудын хооронд болж байсан бөгөөд тэмцээний үлдсэн хэсгийг ням гарагийн үдээс хойш хүртэл хойшлуулсан байна.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх