TREND LIVE: Н.Учрал: Амьд явах хамгийн том аз жаргал

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
TREND LIVE 3447

TREND LIVE: Н.Учрал: Амьд явах хамгийн том аз жаргал

УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал "Карантин-14" шоунд мэндчилгээ дэвшүүлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Хүнд өвчин тусаж, олон сар тулалдсаны эцэст тэрбээр хөл дээр босон, эх орондоо ирээд удаагүй байгаа юм. Тэрбээр, 

-Амьдрах сайхан. Амьдралын сайхныг хүн амьдарч байхдаа ойлгодоггүй юм байна. Эрүүл байх хамгийн сайхан. Амьд явах хамгийн том аз жаргал. Алхам мөч тутамд амьдрах сайхан. Амьд байж гэмээн бусдад аз жаргалаа түгээж амьдардаг. Эрүүл мэнд бол юугаар ч худалдаж авч болдоггүй зүйл гэдгийг би маш сайн ойлгосон. 

Зарим хүмүүс цар тахал, хөл хорионоос болж бухимдаж байна. Эрүүл байх хамгийн чухал. Иймд ийм зүйлд бүү бухимдаарай хэмээн уриалж байна гэв. 

Тэрбээр эцэст нь, өөрийг нь хөл дээрээ босоход тусалсан эмч нар, ачит хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлээд, эхлүүлсэн олон ажлаа дуусгана хэмээн амлалаа. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын эхлүүлсэн тэтгэврийн реформыг олон нийт ихэд сайшаан, ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаа билээ. 

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    Мундаг залуу

  2. Зочин

    Лалрын Өнөрөөгөөр олон хүний нус нулимсыг барж төлөөсийг нь өөрийхөө биерээр төлөөдөө. Тэрийгээ зайлуулахгүй бол эхнэр чинь эвгүйтэх байхдаа. Бурхан гэж байдаг л юм байна.

    1. Зочин

      Гуцаачээ юун Өнөрөө вэ? Хаа хамаагүй хүнийг битгий оролцуул

  3. Зочин

    Их л зөв амьдрахгүй бол эвгүйтэх юум бол андахгүй төлөөсөө нэхдэг болтой...

  4. 123456

    Архи 10 хар мөртэй гэдэг чинь энэ дээ шоучин гуай

    1. Зочин

      amnii byzartai har shaar yumaa........ uur shigee yum bodohiin....... iimerhuu yumnuud l ene eh orond gai bolno.....

  5. эрүүл энхийг хүсье....

    эрүүл энхийг хүсье.... Монголд ирээдүйтэй, боловсролтой залуучуудыг зайлуулах, үгүй хийх харийн бодлого, хар үйл явсын болов уу гэж бодож ойлгодог... Азаар амьд үлдлээ... Монгол эх орноо хөгжүүлж улс орондоо ихийг хийж бүтээгээрэй.... Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх