Домогт аварга Д.Жонсон анх удаа хүнд цохилтоор "уналаа"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Тулааны 3508

Домогт аварга Д.Жонсон анх удаа хүнд цохилтоор "уналаа"

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг болох ONE FC холбооны бүх оддын дөрвөн цуврал тулааны эхнийх нь өнөө өглөө явагдлаа. 

Бүх оддын цуврал тулааны салхийг хагалан UFC холбооны 12 удаагийн аварга Деметрий Жонсон One Championship холбооны аварга Адриано Мораестэй тулалдлаа. Холимог тулаан сонирхогчдын анхаарлын төвд ороод байсан энэхүү тулаан үзүүштэй болж Д.Жонсон аварга хоёрдугаар үед хүнд цохилтоор уналаа. Карьерийнхаа туршид 35 тулаанд орж гурван удаа ялагдахдаа хэзээ ч хүнд цохилтоор ялагдаж үзээгүй аварга анх удаагаа "дутуу гарлаа".  Харин түүнийг ялсан Бразил тулаанч Адриано Мораесын хувьд 2014 оноос хойш One Championship холбооны аваргын бүсийг хэдэнтээ авч, хэдэнтээ алдаж байсан ч энэ удаад бүсээ хамгаалж чадлаа. 

Ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө явагдах бүх оддын хоёр дахь тулаанд монгол тулаанч ширэн бээлий клуб, ZorkysMMA багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтага Японы Ёшикэ Накахаратай тулалдана. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх