TREND LIVE: Хөтлөгч Ш.Гүрбазар зимбабве хэлээр орчуулга хийсэн нь

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
TREND LIVE 2143

TREND LIVE: Хөтлөгч Ш.Гүрбазар зимбабве хэлээр орчуулга хийсэн нь

Спортын тайлбарлагч Э.Балжиннямын бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийн ээлжит зочноор хөтлөгч Ш.Гүрбазар оролцож, 1989 оны Дэлхийн залуучуудын наадамд зимбабве хэлээр орчуулга хийсэн тухай яриа олон нийтийн сүлжээнд трэнд болсныг онцолж байна. 

Э.Балжинням: 

-Таныг Зимбабве улсын Ерөнхийлөгчийн яриаг орчуулсан гэж сонссон. Үнэн үү? 

Хөтлөгч Ш.Гүрбазар: 

-1989 оны Дэлхийн залуучуудын 13 дугаар наадам болоод. Төрийнхөө далбааг өмнөө тавьчихаад сууж байхад огшихгүй байхын аргагүй. Нээлтийн 10 минутыг дамжуул гээд намайг оруулчихсан. Тэгсэн

-Эрхэм хүндэт үзэгчид ээ, БНАСАУ-ын "Тавдугаар сар" цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулахад бэлэн боллоо гээд явлаа даа. Тэгтэл Зимбабве улсын Ерөнхийлөгч үг хэлнэ гэж байна. Байхгүй! Шууд явж байгаа. Ямар ч арга байхгүй. . Ингээд л эхэллээ дээ. 

-Эрхэм хүндэт үзэгчид ээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучууд аа. Энэ дэлхийн энхийг хүссэн хүмүүс ээ. Энэхүү залуучууд энд цуглаж, хүн төрөлхтөний тулгамдсан асуудлыг... гээд л урсгалаа. 

Энхийн наадамд оролцогчдод амжилт хүсье гээд дуусгах гээд байдаг, дуусдаггүй ээ. 20мин ярилаа. Тэгэхээр нь наадмын хөтөлбөрөө туулаа. 

. Үнэндээ хамаг юмаа дуусгаад, сүүлдээ зурж ярихаас өөр аргагүй болсон л доо. Ингэж нэг зимбабве хэлнээс орчуулга хийсэн юм даа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх