LIVE: Б.Золжаргал: Анх өөрөө ногоо тарих гэж хийж үзсэн МИНИ хүлэмж маань өрхийн үйлдвэрлэл болсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Нийгэм 2129

LIVE: Б.Золжаргал: Анх өөрөө ногоо тарих гэж хийж үзсэн МИНИ хүлэмж маань өрхийн үйлдвэрлэл болсон

Хаврын тариалалт, өрхийн үйлдвэрлэл эхэлж байгаа энэ үед үрсэлгээ бэлтгэхэд тохиромжтой мини хүлэмжийг нэгэн бүсгүй хийжээ.

Хөл хорионы хугацаанд гэртээ нарийн ногоо тарьж ургуулах хүсэлдээ хөтлөгдөн нөхөртэйгөө хамтран хийсэн хүлэмж нь өрхийн бизнес болоод байгаа юм. Тэр тусмаа орон сууцанд амьдардаг айлуудад жилийн дөрвөн улирал нарийн ногоо, гүзээлзгэнэ, яншуй, сонгино ургуулах боломжийг олгож байгаа юм байна.

Мини хүлэмж зохион бүтээгч Б.Золжаргал:

-Анх гэртээ нарийн ногоо тарьж үзэх гээд хуванцар үрсэлгээний савнууд ашиглаж үзсэн юм. Гэтэл савнаасаа болоод өндөр ургахаар тулаад нэг л болохгүй байсан. Тэгээд ер нь нэг иймэрхүү хүлэмж хэрэгтэй гэж бодоод судалж байгаад хийж үзсэн. Нөхөртэйгөө хамтран хийсэн л дээ. Өөртөө зориулж хийсэн бүтээлийг маань хүмүүс авах хүсэлтэй байсан болохоор худалдаалж байгаа.

Хүнсний ногоог хүмүүс хөргөгчиндөө ихэнхдээ гялгар ууттай хадгалдаг шүү дээ. Ногоог гялгар ууттай хадгалах, буруу хадгалах нь өөрөө эрүүл мэндэд муу. Тийм болохоор гал тогоондоо хүнсний ногоо тавих модон тавиур хийж үзсэн юм. Энэ тавиур маань бас хүмүүст таалагдаж хоёр ширхэгийг зарсан.


Орон сууцанд амьдардаг хүмүүс ногоо тарих, жимс, гүзээлзгэнэ тарих хүсэлтэй байдаг ч зай талбайнаас шалтгаалаад хэцүү байдаг. Миний жижигхэн хүлэмж цонхны тавцан дээр, тагт дээр байршуулахад тохиромжтой. Жилийн дөрвөн улиралын турш шинэ ногоо, гүзээлзгэнэ, сонгино, яншуй тариад хүнсэндээ хэрэглэх боломжтой юм шүү дээ.
Хүлэмж болон ногооны тавиурыг маань авахыг хүсвэл 80090303 дугаарт хандаарай. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх