LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Нийгэм 2070

LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд Чингис хаан одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хаан одонг Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулан өгөв. 

Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн 101 дэх сансрын нисгэгч, Монгол улс нь иргэнээ сансарт илгээсэн дэлхийн арав дахь, Азийн хоёр дахь орон болж байсан билээ. Түүхэн тэмдэглэлт энэхүү өдөр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг монголын сансар судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо. 

3 Сэтгэгдэл

  1. Намбар

    Нүдээ олсон сайхан шагнал болжээ сансрын нисгэгчдээ баяр хүргэё

  2. Зочин

    МОНГОЛ УЛС-аа сансар огторгуйд тамгалсан хүн маань уг нь хамгийн тэргүүнд энэ нэр хүндтэй одонг авах ёстой байсан юм шүү! Төр засагтаа баярлалаа нүдээ олсон шагнал байлаа. Сансрын нисгэгч дээ эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе!

  3. Enkh

    Гуррагчаа гуай сайхан хүн. Гэхдээ тухайн үед хийсэн ажилд нь тѳрѳѳс баатар энэ тэр гээд хамаг дээд шагналаа ѳгсѳн биздээ? Oдоо дахиад шагнах ямар шаардлага байгаам юмбэ?

Сэтгэгдэл үлдээх