Реал Мадрид клуб Аталанта клубыг бут ниргэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Хөлбөмбөг 2239

Реал Мадрид клуб Аталанта клубыг бут ниргэлээ

Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн ээлжит тоглолтууд явагдлаа. 

 

Аваргуудын лигийн шөвгийн наймд Ливерпүүл, ПСЖ, Дортмунд, Порто клубууд шалгараад байсан бол урьд шөнийн тоглолтын дараа Испанийн Реал Мадрид, Английн Манчестер Сити клубууд хожил байгуулан шөвгийн наймд орлоо. 

Реал Мадрид 3:1 Аталанта

Эхний тоглолтод Реал Мадрид клуб Аталантагийн талбайд зочлон тоглохдоо 1:0 харьцаагаар хожоод байсан бол урьд шөнө Бензима, Рамос, Асенсио нарын гоолоор илүүрхэн хожиж шөвгийн наймд шалгарлаа. С.Рамосын хувьд аваргуудын лигийн хүрээн дэх 15 дахь гоолоо оруулж байна. 

Манчестер Сити 2:0 Монченгладбах

Тоглолтын нэгдүгээр үед тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдсэн ба 12 дахь минутад Де Бруне, 18 дахь минутад Гундоган тус тус гоолдон 2:0 харьцаагаар ялалт байгуулснаар Манчестер Сити клуб шөвгийн наймд шалгарлаа. Манчестер Сити клуб энэ улиралд аваргуудын лигт гайхалтай хамгаалалтыг үзүүлж байгаа ба тэд эхний найман тоглолтод хаалгандаа ердөө ганцхан гоол алдсан байна. Харин Монченгладбах клубын хувьд бүх тэмцээний хүрээнд сүүлийн есөн тоглолт дараалан ганц ч хожил авч чадаагүй явна. 

Хуваарь ёсоор өнөө шөнө Челси : Атлетико, Байерн - Лазио клубуудын хариу тоглолтууд явагдана. Өнөө шөнийн тоглолтууд явагдсанаар шөвгийн найман баг бүрдэх юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх