Манчестерийн багууд ээлжит хожлоо авч лигийг тэргүүлсэн хэвээр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Хөлбөмбөг 1802

Манчестерийн багууд ээлжит хожлоо авч лигийг тэргүүлсэн хэвээр

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 24 дүгээр тойрогт Манчестер хотын багууд болох Манчестер Сити, Манчестер Юнайтед багууд ээлжит хожлоо авлаа. 

 

Лигийн хүснэгтийг тэргүүлж буй Манчестер Сити клуб Арсеналийн талбайд зочлон тоглож бүх тэмцээний хүрээнд 18 дахь дараалсан хожлоо байгууллаа. Мөн түүнчлэн бүх тэмцээний хүрээнд сүүлийн 25 тоглолт дараалан хожигдол амсаагүй гайхалтай цувралаа үргэлжлүүлж байна. Урьд шөнийн тоглолт дөнгөж эхлээд хоёр дахь минутад Р.Стерлинг тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоолыг оруулсан юм. 

Харин Манчестер Юнайтед клубын хувьд талбайдаа Ньюкастл Юнайтед клубыг хүлээн авч 3:1 харьцаагаар бут ниргэлээ. Тоглолтын туршид Манчсетер Юнайтед клуб илүүрхэн тоглосон ба талбайд гарсан бараг бүх тоглогчид нь хаалга руу цохилт хийсэн байна. Үүнээс М.Рашфорд 30 дахь минутад, Д.Жеймс 57 дахь минутад, Б.Фернандес 75 дахь минутад тус тус гоолджээ.

Ийнхүү хожил байгуулсан Манчестер Юнайтед клуб 49 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байраа хадгалан үлдсэн бол Манчестер Сити клуб 59 оноотойгоор хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. 

Хүснэгтийг тэргүүлэгчид /2021.02.21/

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх