Челси клуб хожил байгуулж "ТОП 4"-д нэгдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Хөлбөмбөг 2120

Челси клуб хожил байгуулж "ТОП 4"-д нэгдлээ

 

Челси клуб урьд шөнө Стемфорд цэнгэлдэхдээ Ньюкастл Юнайтед клубыг хүлээн авч 2:0 харьцаагаар хожлоо. Тоглолтын эхний үед хоёр гоол орсон ба О.Жиру 31 дэх минутад, Т.Вернер 39 дэх минутад тус тус гоолдсон байна. Сүүлийн үед тун тааруу тоглож байгаа гэсэн шүүмжлэлд өртөөд байсан Т.Вернерийн гоол оруулахаас гадна эхний гоолд өөрийн хувь нэмрээ оруулан эргэн ирж буйгаа зарлалаа. Ийнхүү хожил байгуулсан Челси клубын хувьд 42 оноотойгоор хүснэгтийн дөрөвдүгээр байрт дэвшлээ. 

Урьд шөнө явагдсан нөгөө тоглолтод Вест Хам Юнайтед талбайдаа хүснэгтийн сүүл мушгиж буй Шеффилд Юнайтед клубыг хүлээн авч 3:0 харьцаагаар бут ниргэлээ. Вест хамчууд тоглолтын туршид 13 удаа хаалга руу чиглэсэн цохилт хийснээс есөн бөмбөг нь байндаа туссан байна. Тоглолтын эхний гоолыг Деклан Райс 41 дэх миунтад торгуулийн цохилтоор оруулсан бол 58 дахь минутад Исса Диоп, 90+6 дахь минутад Риан Фредерикс тус тус гоолдлоо. Вест Хам Юнайтед клуб Челси клубын нэгэн адил 42 оноотойгоор хүснэгтийн тавдугаар байрт дэвшлээ. 

 Хүснэгтийг тэргүүлэгчид /2021.02.16/

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх