ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэлд Ж.Хиггинс илүүрхлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Биллиард 2190

ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэлд Ж.Хиггинс илүүрхлээ

Урьд шөнө шөвгийн наймын тоглолтууд явагдаж дууссан ба манай сайт Шотландын шилдэг биллиардчин Стефен Магуире болон "Хятад бар" хочит Ян Бинтао нарын тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн билээ. Уг тоглолт Ян Бинтаогийн ялалтаар өндөрлөсөн ба тус тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин шөвгийн наймын сүүлийн тоглолтод дэлхийн зургаа, Мастерс тэмцээний долоон удаагийн аварга Ронни О Сулливан болон дэлхийн дөрөв, Мастерсийн хошой аварга Жон Хиггинс нарын дуэл байлаа. Аваргуудын хувьд хамгийн сүүлд 2019 оны Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд учраа таарснаас хойш огт таараагүй байсан бөгөөд Жон Хиггинс аварга 6:3 харьцаагаар илт илүүрхэн хожил байгуулж хагас шигшээд шалгарлаа.  

Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр /2021.01.16/ үргэлжлэн явагдах ба Улаанбаатарын цагаар 21:00 цагт Стуарт Бингхам, Ян Бинтао нарын тоглолтыг манай сайт шууд дамжуулах болно. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх