ШУУД: НИТХ дахин хойшиллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ 1252

ШУУД: НИТХ дахин хойшиллоо

НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаан дөнгөж сая эхэллээ. 

Өнөөдөр 14.00 цагаас НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийхээр зарласан ч НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Э.Бат-Үүл санал гаргаж: "НЗД өгөөд УБ хотын захирагч С.Батболдтой хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн Ерөнхий сайд өөрийн биеэр хуралдаан дээр  ирж саналаа танилцуул" гэсэн юм. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Одоогоор Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирж хотын даргыг огцруулах саналаа танилцуулна гэсэн. Үүний дараа бүлгийн шийдвэр гарч, хуралдах болно" гэж 14:00 цагийн үед мэдэгдсэн. 

Өнөөдөр үдээс хойш хуралдсан  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа тул хүрэлцэн ирэх боломжгүй гэжээ.

НИТХ-ын хуралдаан 17:30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн төлөөлөгч Ц.Баатархүү санал гаргаж, Ерөнхий сайд өөрийн биеэр ирэх боломжгүй бол ЗГХЭГ-ын даргаа явуулах ёстой. Гэтэл хэн хэн нь ирээгүй байна. 1 сая хүн амтай УБ хотын иргэдийг төлөөлж байгаа НИТХ-ыг хүндлэхгүй байна. Иймд АН-ын бүлэг дахин завсарлага авья хэмээсэн юм.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

МАН-ын доторх цусгүй дайн бидэнд пад алга. Оролцох сонирхол ч алга. Гэхдээ нийслэлийн иргэдэд хамаатай болоод байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Нийслэлийн ИТХ гэдэг бол орон нутгийн эрх барих дээд байгууллага. Энэ танхимд сууж байгаа 45 төлөөлөгч хотын иргэдээс бүрэн эрхээ авсан гэсэн үг. НЗД-ыг сонгох томилох асуудлыг өөрсдөө эрх мэдлийн хүрээндээ шийддэг. Тэр ч утгаараа энэ асуудлыг өөрсдөө бие даан шийдэх эрх бүрэн байгаа гэж хэлмээр байна. АН-ын бүлгийн төлөөлөгчдийн саналыг ойлгож байна. Улс төр ч бий байх. Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлж байгаа гэдгийг ойлгож байна.

Гэхдээ дээд шатны байгууллага хотын даргатай хамтран ажиллахгүй гэж албан бичгээр саналаа ирүүлсэн. Товч бөгөөд тодорхой байна. Заавал Ерөнхий сайд ирж өөрийн биеэр саналаа тайлбарлах шаардлаггүй. Иймээс бид өөрсдөө хуралдаад эцсийн хариугаа хүргүүлэх үүрэгтэй. Гэхдээ АН-ын бүлэг завсарлага хүсч байгаа тул байр суурийг хүндэтгэж завсарлага өгье. 7 хоногийн дараа дахин хуралдья гэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаан:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх