ШУУД: ТББХ Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр 1721

ШУУД: ТББХ Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ


Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 84%-ын ирцтэйгээр хуралдаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Хаянхярваа  Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг танилцуулсан. Байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар ирээгүй байна.

Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудал дээр байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Дэгийн дагуу байнгын хорооны гишүүд одоо Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр үг хэлж байна.

Нийт 13 гишүүн үг хэлэх саналтай байна. Байнгын хорооны хуралдаанд ирсэн 16 гишүүний 9 нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зурсан гишүүд байгаа бол үлдсэн 7 нь Засгийн газрыг авч үлдэх саналтай гишүүд байна.

Нэг ёсондоо Засгийн газрыг огцруулах саналтай гишүүд олонхи байгаа учир У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар унахад ойрхон байна. Гэхдээ энэ асуудал Байнгын хорооны гишүүдийг үг хэлж дууссаны дараа шийдэгдэх юм.

16:10 Д.Хаянхярваа: . Та хариуцлагаас дандаа бултдаг. Бүх зүйлийг цэргийн маягаар тушаал заавраар хийнэ гэж байгаа бол та андуурч байна. Таны сэлэм тойрсон ши жүжиг дуусч байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг шууд дамжуулж байна:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх