Жо Байден: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ичмээр явдал..

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Дэлхий дахинд 1117

Жо Байден: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ичмээр явдал..

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден сонгогдох нь гарцаагүй болсон ч Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд зарга үүсгээд байгаа. Тэгвэл Америкийн 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден Трампын ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа нь тун ичгүүртэй явдал хэмээн шүүмжилжээ.

Сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа ч дэлхийн удирдагчид Жо Байдентай холбогдож хэдийнээ баяр хүргээд эхэлсэн. Гэвч Ерөнхийлөгч Трамп сонгуулийн эцсийн дүн гарахад өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байгаагаа жиргэсэн байна. .

Дөрвөн жил тутамд болдог Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг томоохон хэвлэлүүд урьдчилан таамаглаж, дэлхий нийтэд хүргэдэг уламжлалтай бөгөөд уг мэдээнүүд хоорондоо зөрж байсан удаа байхгүй. Одоог хүртэл аль ч мужид саналын дүнг хууль ёсны дагуу батламжаагүй бөгөөд зарим мужуудад санал тоолох ажил үргэлжилсээр байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Байден улс орнуудын төр засгийн тэргүүнүүд рүү утсаар холбогдож шинэ Ерөнхийлөгчийн үе ирж байгаа тухай дуулгаж байна. Энэ талаар сэтгүүлч Байденаас асуухад “би тэдэнд Америк эргэн ирснийг мэдэгдэж байгаа. Бид тоглоомонд эргэн орж байна” хэмээн хариулжээ.

Трампаас гадна Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Бүгд найрамдах намын зарим сенатч сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ардчилсан намынханд баяр хүргэх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВС

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх