LIVE: Ч.Дэмчигсүрэн: Завхан аймагт сонгуулийн ирц 3.1 биш, 18.92 хувьтай байгаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1371

LIVE: Ч.Дэмчигсүрэн: Завхан аймагт сонгуулийн ирц 3.1 биш, 18.92 хувьтай байгаа

Завхан аймагт саналын ирц хамгийн муу буюу 3.1 хувьтай байна гэх мэдээллийг СЕХ-ны 12 цагийн мэдээллийн үеэр шууд дамжуулан хүргэсэн.
Энэ талаар Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Дэмчигсүрэнтэй утсаар холбогдон мэдээлэл авлаа.

Тэрбээр “Завхан аймгийн төвд 5 мм хур тунадас орж бусад нутгаар цаг агаарын нөхцөл байдал тайван байна. СЕХ-нд ирцийн мэдээлэл өгөх гэсэн боловч техникийн саатал гарсан тул бүрэн мэдээлэл өгч чадаагүй. Тэрнээс бол . Аймгийн хэмжээнд 47014 сонгогч санал өгөх ёстой. Нийт 115 хэсэгт 29 тойрогт санал хураалт явагдаж байна.

Аймгийн хэмжээнд 41 мандатын төлөө 91 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Санал хураах машин хэвийн ажиллаж байгаа бөгөөд зарим иргэдийн хувьд саналаа хуудсыг буруу тэмдэглэх хэд хэдэн асуудал гарснаас бусдаар бол сонгуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх