TREND LIVE: Зурагт орчимд гарсан осол

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
TREND LIVE 4018

TREND LIVE: Зурагт орчимд гарсан осол

Зурагтын замд өнөөдөр өглөө 09 цаг 14 минутын орчимд хүнд даацын ачааны машин тоормосгүй болсны улмаас Приус-20 маркийн машиныг мөргөсөн осол гарсныг өнөөдрийн "Трэнд лайв" буланд онцолж байна. 

Тоормосгүй болсон хүнд даацын машин жижиг тэргийг мөргөж, хурд нь саарснаар зогсож байгааг бичлэгээс харж болно. Техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгалгүй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарах явдал үе үе гардаг.

Олныг цочирдуулсан хэрэг буюу Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны постын орчимд цeмeнт ачиж явсан том оврын ачааны автомашин 13 машин мөргөсөн ноцтой осол гарч байсан нь одоогоос гурван сарын өмнөх явдал. Уг машины жолооч "тоормосгүй болсон" хэмээн мэдүүлж, хожим нь ард түмнээсээ хандив гуйн лайвдаж байсан билээ. 

Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж байхыг ТЦА-наас сэрэмжлүүлж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх