К.Мбаппе коронавирусийн халдвар авчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Хөлбөмбөг 2581

К.Мбаппе коронавирусийн халдвар авчээ

 

.

 

Өнгөрөгч долоо хоногт ПСЖ клубын алдарт Неймар, Анхель Ди Мариа нарын зургаан тоглогч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны улмаас лиг-1 дэх тоглолтоо хойшлуулаад байсан юм. Тэгвэл өчигдөр тус багийн гол тоглогч болох Килиан Мбаппе UEFA үндэстнүүдийн лигийн тоглолтын үеэр коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. 

Францын шигшээ баг хэдхэн хоногийн өмнө (есдүгээр сарын 6-ны өдөр) UEFA үндэстнүүдийн лигийн эхний тоглолт Шведийн багтай хийж 1:0 харьцаагаар хожсон билээ. Тус тоглолтод хожлын бөгөөд цорын ганц гоолыг Мбаппе оруулсан юм. Иймээс өнөө шөнө болох Хорватын эсрэг тоглолтод тэрээр оролцож чадахааргүй боллоо. 

К.Мбаппегийн хувьд өнгөрсөн улиралд Лиг-1-т 18 гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгч, Аваргуудын лигт анх удаа багаа шигшээ тоглолтод оролцоход багийнхаа голлох үүргийг гүйцэтгэсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх