Өнөөдөр манай сагсчид алдарт Лиман багтай хүч үзнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Сагс 3146

Өнөөдөр манай сагсчид алдарт Лиман багтай хүч үзнэ

 

Эхний хоёр цуврал тэмцээний дараагаар FIBA-гаас 3х3 багуудын дэлхийн чансааг шинэчиллээ. Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн шилдэг 12 багт Монгол улсын Улаанбаатар ММС Энержи баг анх удаа багтсан байна. 

Өнөөдөр эхлэх "Europe 2020" тэмцээнд манай Улаанбаатар ММС Энержи баг А хэсэгт Сербийн алдарт Лиман болон Швейцарийн Луизанне багуудтай багтсан байна. Өнөө шөнө манай баг эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 23:35 цагт Лимантай тоглох бол шөнө 1:25 цагт Луизаннетэй тоглох хуваарьтай байна. 

Манай сайт уламжлал ёсоор тус тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна дараа өдөр нь бичлэгээр давтан толилуулах болно. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх