ЧУУЛГАН: Б.Бат-Эрдэнэ: Гамшгийн үед дарга нар нэг сувгаар мэдээлэл өгдөг, ажлаа шийддэг баймаар байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 1335

ЧУУЛГАН: Б.Бат-Эрдэнэ: Гамшгийн үед дарга нар нэг сувгаар мэдээлэл өгдөг, ажлаа шийддэг баймаар байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаагчдыг цалинжуулж бүтээн байгуулалтад оролцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ажээ. 

2019 оноос ЗХЖШ-д бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулж эхэлсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж байна.   

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зүүн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргүүд хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ. Энэ хууль батлагдсанаар сард 2 сая төгрөгийн цалин авч чадах уу. Мөн бүтээн байгуулалтад оролцох болон цэргийн алба хаах хоёр нь өөр. Бүтээн байгуулалтад оролцож байгаа бол хугацаагаа сунгах боломж бий юу. Зөвхөн төмөр зам биш барилга болон энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдийг явуулах боломжтой юу? 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Цалингийн хувьд Сангийн яам, Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан тушаалаар алба хаагч нар өдөрт 70 хүртэл мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдсэн. Мэргэжлийн хүмүүстэй тусад нь гэрээ байгуулж, цалин хөлсийг нь тохирч байгаа. Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа алба хаагчдын дийлэнх нь мэргэжлийн ахлагч, цөөн хувь нь хугацаат цэргийн алба хаагч байгаа. Сүүлийн гурван жил цэрэг татлагад нарийн мэргэжлийн залуусыг авахад чиглэсэн. Хүсвэл манай дээр ирээд гэрээ байгуулаад бүтээн байгуулалтад ажиллах боломжтой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Кибер хүчин чадлаа нэмэгдүүлэхийн талд бид бүхий л талаар гадаад улсуудтай хамтарч ажиллах ёстой. Нэг байгууллага улсын хэмжээний орон зайг хамгаалах чиглэлээр батлах нь зөв үү? Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11-р зүйлийн 11-д зааснаар дагалдах хууль дээр хуулийн зохицуулалтыг батлаагүй байна. Хоёр байгууллага дээр эрх зүйн давхцал үүсэхээр байна. Дундаа хаягдуулж мэдэхээр байна. Кибер аюулгүй байдлын асуудал дээр байгууллага хоорондын амбиц байхгүй байна байх гэж бодож байна.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,0 хувь нь дэмжсэн тул уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх