LIVE: С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо хуралдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 1214

LIVE: С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо хуралдаж байна

С.Зориг агсны цаг бусын үхлийн хэргийг шалгах Түр хороо хуралдаж байна. Хуралд УЕП-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат, өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ц.Гүенбат нар оролцож байна

Уг түр хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалж, УИХ-ын гишүүн Л.Болд гишүүнээр ажилладаг. Түр хорооны хуралдаан эхлэх үеэр доорх хүмүүсээс манай сурвалжлагч дараах тайлбарыг авсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Өнгөрсөн найман сараас хойш эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг шүүх дээр гацаасан. Бид өнгөрсөн хугацаанд маш их ажигласан. Өчигдөр 461 дүгээр хорих анги дээр очиж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсан. Өмгөөлөгч гэх мэт гол гол хүмүүстэй өнөөдөр түр хорооныхон уулзаж мэдээлэл өгөх гэж байна" гэлээ. 

С.Зориг агсны төрсөн ах С.Баяр "Би нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Гадаадад олон жил байж байгаад эх орондоо ирээд удаагүй байна. Дараа байр сууриа илэрхийлье" гэлээ. 

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан "Түр хорооны хуралдаан чуулганы завсарлагаас болж хоёрдугаар сарын 15-наас хойш завсарласан. Өчигдрөөс эхлээд түр хороо албан ёсоор ажилдаа орж, Төв аймгийн шүүх хурал яагаад хойшлоод байгаа тухай, Монгол Улсын хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа зэрэг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Монголын ард түмэн дээрх хоёр иргэнийг хэрхэн эрүүдэн шүүснийг харсан. Эмэгтэй хүнийг шоронгийн өрөөнд архи уулгаж, мэдүүлэг авдаг жишээ 21-р зуунд байх ёсгүй. Энэ хэргийг задлах ёстой, буцааж хуулийн дагуу шалгах ёстой гэсэн байр суурин дээрээ байгаа. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн жинхэнэ алуурчныг олох хүртэл Түр хороо ажлаа хийнэ. Шударга шүүхийн өмнө авчрахын төлөө Монголын иргэн бүр тэмцээсэй гэж би хүсэж байна. С.Зориг агсны ах С.Баяр, эгч С.Оюун нар үргэлж бидэнтэй холбоотой байгаа. Гурван шатны шүүхээр дээрх хүмүүсийг буруутгасныг хууль бус хилс хэрэг болсон, эрүүдэн шүүх замаар гэмгүй хүнд хэрэг тулгасан гэж үзэж байгаагаа бидэнд бичгээр болон амаар илэрхийлж байгаа" гэлээ. 

4 Сэтгэгдэл

  1. ЗОЧИН

    АНХАН , ДАВЖ ЗААЛДАХ , ДЭЭД ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭГДЭН ЯЛЛАГДАГЧ НАР ГЭМБУРУУТАЙ ГЭЖ ҮЗЭН МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ЯЛ СОНСОЖ ЯЛАА ЭДЭЛЖ БУЙ !!! ЯЛТНУУД АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН ТАЛААР МЭДҮҮЛЭГ ӨГСӨН БАЙЖ ТААРНА !!! Ц.НЯМДОРЖ , Ж.БАТАЗАНДАН , ЛУ.БОЛД НАР ХАВТАСТ ХЭРЭГТЭЙ ТАНИЛЦСАН УЧРААС ИХ МЭДЭЖ ЭЛДЭВ ЮМ ДЭЛГЭЖ БАРИН ТАВИН ЯРЬЦГААЖ БАЙГАА !!! ТЭД ЯАГААД ЗАХИАЛАГЧДЫН ТАЛААР АЛУУРЧИД ЮУ ЯРЬЖ МЭДҮҮЛСЭНИЙГ ОГТХОН Ч ХӨНДӨХГҮЙ БАЙГААГ СЭТГҮҮЛЧ НАР АСУУЖ АРД ОЛОНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ !!

    1. Зочин

      БИТГИЙ ХУЦААРАЙ, ХҮН ЯРГАЛЖ ТАМЫГ НЬ ЭДЭЛЖХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ЗАХИАЛАГЧ ГЭГДСЭН ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ, ХУВАЛЗ ХУРЦ, АНИВЧАА ЭРДЭНЭБАТ ТЭРГҮҮТНҮҮД ЯМАР БУЗАР МУУХАЙ ЮМ ХИЙЖ ШИВШГЭЭ ТАРЬЧИХААД ОДОО ХӨӨРХИЙ ХЭДЭН ЯДАРСАН ЮМЫГ АЛУУРЧНААР НЬ ДУУДНА ГЭНЭ ЭЭ. ЁСТОЙ ЖИНХЭНЭ АЛУУРЧИД ГЭЖ НЭРЛЭХ ЭТГЭЭДҮҮД БОД ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ТА НАР ШҮҮ!

  2. Xaxaxaxa

    Za Bold, Zandan 2rin reiting unaad irehleer songuulin umnu nuguuh l yumara entertaiment hiiheer shiidjee

  3. Зочин

    Наад 2 хүнээ гаргаад гадуур блгаж шийдэж болдгүй юмуу буруугүйг мэдсээр бж үхүүлэх гэж бгаа юм шиг суллахгүй юмор

Сэтгэгдэл үлдээх