LIVE: Ё.Баатарбилэг: Сургуулиудын төлбөрийг буцаах, шилжүүлэх эсэхийг эцэг, эхчүүдийн сургуультай хийсэн гэрээгээр шийдвэрлэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1465

LIVE: Ё.Баатарбилэг: Сургуулиудын төлбөрийг буцаах, шилжүүлэх эсэхийг эцэг, эхчүүдийн сургуультай хийсэн гэрээгээр шийдвэрлэнэ

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-н хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:
-Эрээнд байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-наас эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-нд ӨМӨЗО-ны Онцгой комисс эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгсөн. Өнөөдөр УОК-ын хурлаар энэ асуудлыг оруулж, маргааш өглөө Эрээн Замын-Үүдийн боомтоор татаж авахаар боллоо. 

Монгол иргэдийн хүсэлт улам нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлийн хурлаар би 6000 гаруй хүсэлт ирсэн гэсэн бол өнөөдрийн байдлаар 7888 иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байна. Бид энд тусгаарлалтад байгаа хүмүүсийнхээ мэдээллийг байнга авч, эдгэж байгаа эсэхээс нь хамаарч хүнээ авчирна. Хэзээ авах талаар тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байна. 

Ямартай ч байнгын нислэг хийдэг цэгүүдээс иргэдээ авна. Иргэдээ орхихгүй. Харин Монголоос явж байгаа иргэдэд захиалгат нислэгт хамрагдах боломжгүй гэдгийг шууд хэлж байгаа. Дэлхий даяар визний асуудалтай байгаа. Бүгд ойлгож хандаж байгаа. Визний хугацаа дууслаа гээд албадан буцаасан асуудал одоогоор байхгүй.  

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ:
-Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар дэлхийн 192 оронд хичээл, сургуулийг бүрэн зогсоогоод байна. 1 тэрбум 575 сая хүүхэд бүрэн амарч, 140 сая сурагч хэсэгчилсэн байдлаар хичээллэж байна. 

Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1 хүртэл танхимаар хичээллэхгүй. Зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэнэ.

Одоогийн байдлаар есдүгээр сарын 20-ноос хичээлийн жил эхэлнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-наас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн.

ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9-нд их, дээд сургууль элсэлтээ авна гэж ойлгож болно.

Монгол хэл бичгийн шалгалт авсан хүүхэд ЭЕШ-д орох шаардлагыг энэ жил өнжиж байна. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Төлбөр өндөр хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг, эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй. 
-Сургалтын төлбөр дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Зарим хувийн сургуулиуд цахим сургалт явуулж байгаагаа бидэнд мэдэгдсэн. Дээрх сургуулиудын эцэг, эхчүүдтэй хийсэн гэрээ бий. Энэ гэрээгээ дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Хэт өндөр төлбөртэй сургуулиуд эцэг, эхчүүдийн дунд санал асуулга явуулж байгаа юм билээ. Тиймээс яам эцэг, эхчүүдтэй хийсэн гэрээгээр шийдэх хэрэгтэй гэдэг байр суурьтай байна.

-ЭЕШ-ын бүртгэл ямар явцтай байна?
-28 мянга 500 хүүхэд 12-р анги төгсөх ёстой. Өчигдрийн байдлаар 28 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн. Цахим бүртгэлд ямар ч саад бэрхшээлгүй байна.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    togsoh kursiihan yahiin boloo

Сэтгэгдэл үлдээх