LIVE: Хөнгөн ялтай хоригдлуудыг суллах талаар судалж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1736

LIVE: Хөнгөн ялтай хоригдлуудыг суллах талаар судалж байна

Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг яаралтай боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад ажлын хэсгийн гишүүд танилцуулж байна. Эдийн засгийн тогвортой байдлыг хангаж ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Б.Чойжилсүрэн ахалж ажиллажээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-11 арга хэмжээний эхэнд алт, нефть хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хямд нефть бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулна. "Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн дор "Эрдэнэс алт" компани байгуулж 54 тонн алт нөөцөлнө. Энэ хямралын үед үнээ алдахгүй байгаа цор ганц валют алт болоод байна. Нэмэлтээр 11 арга хэмжээ авна. Үүнд, 

-Шатахууны үнийн тогтвортой байдлыг жилийн хугацаанд хангах. Энэ сараас 400 төгрөгөөр хямдруулах, бусдыг нөөцлөх,
-Банкны харилцах дансанд хүү тооцохгүй байх, 
-Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах. Банкны хууль тогтоомжид өөрчлөлт оруулж нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжинэ. Нэг хувьцаа эзэмшигч 20-оос дээш хувь эзэмшихгүй,
-Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчдыг тусгай нөхцөлд ипотекийн зээлээр хангах. Улмаар Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулна. Орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. 100 мянган ажлын байрыг хадгална.
-Хэрэглээний зээлийн хүү болон үндсэн төлбөрийг нэмж гурван сараар сунгах,
-ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ 500 сая байсныг 300 сая болгож бууруулна. Төрөөс батлан даалт гаргана. Ингэснээр илүү олон ААН-д дэмжлэг болно.
-"Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлж валютын нөөцөө нэмэгдүүлнэ.
-Татан буугдсан банкуудад байгаа өрүүдийг барагдуулах Тусгай активын хороо байгуулна. Энэ хороо 400 гаруй тэрбум төгрөгийн авлагыг бүрдүүлж тухайн хөрөнгөөр эмнэлэг, сувиллын чадамжийг нэмэгдүүлнэ.
-Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг боловсруулж батлуулах.
-Улс орон даяар цахим шилжилтийг бодитоор хэрэгжүүлнэ. Цахим банк, цахим худалдаа, цахим төрийн үйлчилгээг эрчимтэй нэмэгдүүлж ажиллана. Эхний ажил нь сурагч, оюутнуудад зориулсан Цахим портал нээхээр болсон.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч Цар тахлын үеийн хууль боловсруулна. Төсвийн тодотгол хийх боломжийг Засгийн газарт олгох заалт хуулинд тусгагдсан. Ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ.

-Коронавирусийн эсрэг авах эдийн засгийн арга хэмжээний тухай хууль батлагдсан. Энэ хуулинд НДШ-ийг тэглэх болон 200 мянган төгрөг олгох асуудал хэрхэн тусгагдсан бэ?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь 50 хувь буурсан ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгохоор болсон. Харин хувийн хэвшлийн бүх ААН-үүдийн болон ажилтнуудыг НДШ-ээс 6 сарын хугацаанд чөлөөлөхөөр батлагдсан.

-Хоригдлуудыг суллах асуудлын талаар?
-Цар тахлын үед бүх газарт төвлөрөл, бөөгнөрлийг сааруулах үүднээс хөнгөн ялтай хоригдлуудыг суллах асуудал яригдаж байна. Гэхдээ хууль батлагдаж байж шийднэ.

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    нарантуул емартад хүмүүс оволзож байгааг яах вэ

  2. tovshin

    yg hezee sullah ve

  3. зочин

    болохгүй шүү болохгүй шүү суллаж болохгүй шүү

Сэтгэгдэл үлдээх