LIVE: Ч.Хүрэлбаатар: Шимтгэл, хүү, алдангийн асуудлаар томоохон ББСБ-уудтай ярилцаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Эдийн засаг 1253

LIVE: Ч.Хүрэлбаатар: Шимтгэл, хүү, алдангийн асуудлаар томоохон ББСБ-уудтай ярилцаж байна

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавирусийн халдвартай үед эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын асуудлыг хэлэлцжээ. Уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-

Монгол банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүгээ 11 хувиас нэг функтээр буулгаж 10 хувь болгох шийдвэр гаргалаа. Үүнээс гадна арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10,5 хувиас 8,5 хувь болгож зөөлрүүллээ. Энэ нь эдийн засагт их хэмжээний мөнгө гаргах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогыг уян хатан болгох тал дээр тодорхой алхам болж байна гэсэн үг.

Мөн Энэ нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээлийн хүү нь хөнгөлөгдөх зэрэг дэмжлэг болох болов уу гэж бодож байна.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо тодорхой шийдвэрүүд гаргаж байна. Тухайлбал, ААН-үүд шимтгэлээ авахгүй байх, бизнесийн хүүгээ тооцохгүй байх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар томоохон банк бус санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байна. Ингэснээр төсөв, татвар, зээл, санхүүтэй холбоотой бодлогод тодорхой өөрчлөлт орж, ААН-үүдэд дэмжлэг болно.

Бусад улс орнууд эдийн засгаа тэтгэх үүднээс төсвийн зардлаа нэмэх талаар ярьж байна. Гэтэл манайд бол зардал хасах талаар ярьдаг. Гэхдээ хэзээ ч ийм зүйл хийхгүй. Бид олон улсын эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлж байна. Үүнийг ч олон улсаас сайшааж байгааг онцолъё.

-Зээлийн хүүгийн эргэн төлөлт нь зөвхөн ААН-үүдэд хамаарах уу ипотекийн зээлтэй гэх мэт иргэдэд хамаарах уу?

-НДШ, татвартай холбоотой хөнгөлөлт, түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа ААН-үүдийн татварыг нэг удаа хөнгөлөх зэрэг асуудал яригдсан. Тиймээс арилжааны банкууд дээр мөн дээрх асуудал яригдана. Зээлийн нөхцөлүүд дээр тодорхой арга хэмжээ авах байх. Тэд уулзаж байж бизнесийнхээ зарчмаар тодорхой шийдвэр гаргана гэж итгэж байна. Төр засаг бол уян хатан байх нөхцөлийг бүрдүүлж өгч ажиллаж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх