LIVE: ЭМЯ: Дархлаа дарангуйлагдсан, өндөр настай, суурь өвчтэй хүмүүс Коронавирусийн өвчлөлөөр хүндэрч байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Эрүүл мэнд 1705

LIVE: ЭМЯ: Дархлаа дарангуйлагдсан, өндөр настай, суурь өвчтэй хүмүүс Коронавирусийн өвчлөлөөр хүндэрч байна

Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. 2020-01-23 ны өдрийн байдлаар БНХАУ-аас авсан албан ёсны мэдээллээр Ухань хотоос гаралтай Коронавирусээр өвчилсөн 571 хүн бүртгэгдэж, 95 хүний биеийн байдал хүнд, 17 хүн нас барсан байна.

Ерөнхийдөө энэ вирусээр хүндэрч байгаа хүмүүс дархлаа дарангуйлагдсан, өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байгаа аж. 

Урд шөнө ДЭМБ-ийн удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн. Шинэ коронавирусын халдвар Олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж байгаа эсэхэд дүгнэлт хийж, гишүүн орнуудад урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргахаар болсон. Маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болсон.

Манай улсад ийм вирус тээсэн хүн албан ёсоор бүртгэгдээгүй байна. Бүртгэгдсэн тохиолдолд яаралтай оношилж эмчлэх бэлэн байдлаа хангах ёстой. Урьдчилан сэргийлж таслах зогсоох чиглэлээр сайдын албан даалгавар гарч бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Идэвхитэй тандалт хийж байгаа гэлээ. 

Коронавирус хүнсний бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүнээр дамждаг. Нэмж амьсгалын замаар халдварладаг болох нь тогтоогдсон ажээ

-Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хоёр иргэн уг вирусын халдвар авсан байж болзошгүй байдалтай орж ирсэн гэсэн мэдээлэл гарсан. Үнэн үү?

-Энэ мэдээлэл худал. Эрээн-Улаанбаатарын автобусаар зургаан настай эмэгтэй хүүхэд халуунтай Замын-Үүдээр орж ирсэн. Хилийн шалган дээр байх тоног төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлсэн. Шинжилгээ авсан. Урьдчилсан үзлэгээр коронавирусээр өвчлөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. ӨвөрМонголын иргэд юм билээ. Манай улсад ийм вирусээр өвчилсөн тохиолдолд албан ёсоор бүртгэгдээгүй гэдгийг дахин сануулья. 

Короавирусээр өвчилсөн байж болзошгүй гурван л том шинж тэмдэг бий. "Өндөр халуурах", "ханиах", "амьсгал хүндрэх". ХӨСҮТ-ийн 8008-6829 дугаартай утас ажиллаж байгаа бөгөөд ийм төрлийн сэжигтэй тохиолдол ажиглагдвал шууд хандахыг зөвлөлөө. Мөн өглөө бүр 11:00 цагаас энэ өвчний талаарх шуурхай мэдээллийг ЭМЯ тогтмол өгч байхаар шийдвэрлэлээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх