ВИДЕО: "Чөлөөт бөхийн ДАШТ"-ий эхний өдөр манай бөхчүүд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Чөлөөт бөх 4572

ВИДЕО: "Чөлөөт бөхийн ДАШТ"-ий эхний өдөр манай бөхчүүд

 

 

ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг жингийн барилдаануудаар эхэлсэн ба манай улсаас дөрвөн бөх дараах барилдаануудыг хийлээ. 

Олимпийн жин:

50кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанаа ОХУ-ын Екатерина Полещуктай хийж 7:9-өөр ялагдлаа. Екатрина цааш 1/8 шигшээд Шведийн П.Фредрикаг 8:1 харьцаагаар ялсан ч 1/4 шигшээд Азебейжаны С.Марияд цэвэр ялагдсанаар манай бөх дагах барилдаан хийх боломжгүй боллоо. 

Харин цааш 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзэн 2:5-аар ялагдлаа. Грекийн бөх хагас шигшээд дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаидад ялагдлаа.

Олимпийн бус жин:

Харин шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдлаа. АНУ-ын бөх хагас шигшээд ялалт байгуулж финалд шалгарсан тул Б.Болортуяа өнөөдөр дагаж барилдана. 

72кг жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 72кг 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа.

 

1 Сэтгэгдэл

  1. Мөнгөн Намнан

    Шууд үзүүлж бгаад баярлалаа

Сэтгэгдэл үлдээх