Уулчид мэргэжлийн сургалтанд хамрагдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Нийгэм, Видео мэдээ 1881

Уулчид мэргэжлийн сургалтанд хамрагдаж байна

 

 

Францын Петцл сан, Олон Улсын Уулын Холбоо болон Монголын Уулчдын Үндэсний Холбоо хамтран “Ууланд авирах ур чадвар олгох, багийн ахлагч, зааварлагч бэлдэх” 3 жилийн хөтөлбөрийг эхлүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 06-13—ны хооронд уулчдад зориулсан сургалтыг зохион байгуулж эхэлжээ. 

 

Энэ удаагийн сургалт практик давамгайлсан сургалт бөгөөд сургалтанд манай улсын уулын болон алхагч 10 орчим клубын ахлагч, тэргүүлэгч нар хамрагдаж байна.  

Сургалтын ач холбогдол:
• Уулын спорт нь Монголд нэн тохиромжтой хэдий ч эрсдэлтэй спортуудын нэг тул энэ чиглэлийн зохих туршлагатай хүмүүст илүү мэдлэг, ур чадварыг олгох
• Манлайлах хувь хүний чадварыг нь сайжруулах
• Уулын спорт нь танин мэдэх, байгалиа хайрлан хамгаалах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх нэг хэв маяг болсноос гадна аялал жуулчлалын хөгжилд нэн тустай. Тиймээс ч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, ур чадварыг эзэмшиж, мэргэжлийн зааварлагч, хөтөчтэй болох боломжтой юм.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх