LIVE: Ц.Нямдорж: Шүүх, цагдааг улстөржүүлэхээр яадгийг өнгөрсөн найман жил бид хичээл үзлээ шүү дээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 2651

LIVE: Ц.Нямдорж: Шүүх, цагдааг улстөржүүлэхээр яадгийг өнгөрсөн найман жил бид хичээл үзлээ шүү дээ

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

-ҮХНӨ-ийн хамгийн хүнд сэдэв нээлттэй үлдлээ. Бүлэг хуралдаад нэг талдаа гарчих байх. Ер нь ҮХНӨ хүнд гэдгийг бүгд харлаа. Үүнээс хойш зөвхөн нэг сэдэв барьж аваад явахгүй бол бүх бүлэг заалтаар хэлэлцүүлбэл явахгүй юм байна. ҮХНӨ зөвшилцөхгүй бол явахгүй. 1999 оны "Дордохын долоон өөрчлөлт" бол Ерөнхийлөгч эсрэг байхад хийсэн шүү. Хийхээс аргагүй байдалд ороод, 76-уулаа гар өргөн баталж байсан.

-Шүүх, цагдаагийн эрх мэдлийг авснаар "Хонгилын түлхүүр" шилжлээ гэсэн яриа байна? 

-Энэ яриа ортой. Би үүний эсрэг байдаг. . Дарангуйлал тогтоох гэж байна гэж би Ц.Элбэгдоржийн талаар ярилцлага өгч байсан. 

-Хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, үүнийг өөрчлөх асуудлыг та дарж хэвтээд байна уу? 

-Хөөн хэлэлцэх хугацаа богиносоогүй, уртассан. "Хэрэг гарсан өдрөөс яллагдагчаар татах өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно" гэж байсныг "Шүүхэд шилжих өдөр хүртэл" гэж уртасгасан. Яллагдагчаар татагдсаны дараа шүүх дээр очно. Наад зах нь хоёр сар байдаг. 

Гэхдээ . Байнгын хороон дээр Дээд шүүхийн нэг шүүгч санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн ийм л юм. Засгийн газраас УИХ-д үүнийг засахаар өргөн мэдүүлсэн байгаа.  

7 Сэтгэгдэл

  1. БАТ

    Энэ 8-н жилд Нямдорж гуай өөрөө Салбарын сайд байсан биш үү.

  2. үнэн

    НЯМДОРЖ ГЭЖ ГАЙТАЙ ХУЛГАЙЧ МОНГОЛИЙГ САМАРЧ ДУУСЛАА

  3. Бат

    энэ псда өөрөө 30аад жил энэ салбарыг толгойлж улс төржүүлж байгаа биздээ. монголчуудыг мулгуу болохоор нь санаагаараа наадах юмаа

  4. Баяраа

    Тэмүүжин л дундуур нь орж ирж хутгаж самарсан ш дээ. Ухамсартай нийгмийн хуулийг шууд орчуулан хэрэглэж нямдорж шоронжлоо гээд байсан нь одоо эсрэгээрээ иргэд цаазын ял шаардаж байна

  5. иргэд олон түмэн

    Хорин хоёр жил сайд хийчихсэн атлаа мөн хөөрхийлөлтэй амьтан үхэх гэж байгаа хүн шиг үгээ зөөж байн байн давтаад ,ингэж байхаар тараачээ,АН цаашид энэ асуудалд оролцохгүй гэлээ,тэхлээр та нар дангаараа ҮХ-иар тоглох эрхгүй,Лүндээжанцан бол богд биш-НОВШНУУДЫН САНААЧЛАГААР Л ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ боловсруулсан нэг өвөө шүүдээ.

  6. Зочин

    uzlee bish uzuullee gej yriaach muu hulgaich

  7. Бат

    Энэ нөхөр насаараа л суулаа. Одоо бууж нэг сайхан шалгуулна байгаа

Сэтгэгдэл үлдээх