LIVE: Б.Баттөмөр: Дубайн гэрээг цуцлах зэрэг 20 гаруй санал Тогтоолын төсөлд орсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1594

LIVE: Б.Баттөмөр: Дубайн гэрээг цуцлах зэрэг 20 гаруй санал Тогтоолын төсөлд орсон

 

Энэхүү тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм. Түүнээс Оюутолгойн гэрээг өөрчлөх ажил ямар шатандаа байгаа талаар тодрууллаа.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Оюутолгой дээр Аудитаас дүгнэлтээ гаргасан. Сая УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой дүгнэлтүүд гаргасан. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаад шийдвэрийн төсөл бэлэн болсон.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2-р хэлэлцүүлгийн дараа Оюутолгойн асуудлыг яаралтай оруулах төлөвлөгөөтэй байна.

-Ямар, ямар шийдвэр гарсан юм бол?

-20 гаруй төрлийн шийдвэр гарсан. 2009 онд хийсэн гэрээний ашиггүй заалтуудыг авч хаях. Дубайн гэрээг цуцлах. Улмаар сайжруулж, Монголд ашигтай байдлаар өөрчлөх.

Монголын талаас гарч байгаа баялгийг Монголд лаборатори байгуулж шинжилдэг байх. Монголын талд ногдох 34 хувьд ногдох гадаад өрийг Монгол банкуудаар дамжуулах гэх мэт заалтууд орсон. Ажлын хэсгийн гаргасан заалтуудыг нэмж, хасахгүйгээр оруулна.

4 Сэтгэгдэл

  1. зочин

    Дубайн гэрээг ЦУЦЛАХ гэсэн томъёо хэрэглэж болохгүй л дээ. Угаас хууль бус юмыг баталгаажсан гэрээ гэж үзэхгүй. ХҮЧИНГҮЙД ТООЦОХ гэх нв зөв байх

  2. Зочин

    Dubain hulgain gereeg zursan Bymbasaikhan gedeg nohor naad ordongoor yvj haragdah um, arga hemjee avdaggui um bh daa

  3. Hvrelsvkh

    Hvrelsvkhiin zasgin gazariig bvgdiin 2020.n ond dahin songon shvv Mongoliin ard tvmeen

  4. тт

    нэг мөсөн хөөгөөд гаргачихаач тэгээд гуйлгачин болцгоо

Сэтгэгдэл үлдээх