LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Хууль бусаар олгогдсон газрууд дээрх зарим барилгуудыг нураана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Видео мэдээ 4604

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Хууль бусаар олгогдсон газрууд дээрх зарим барилгуудыг нураана

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл хот дахь замбараагүй газар олголтын асуудлыг хэлэлцжээ. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

-   

Мөн 2012 онд нийслэлийн засаг даргын захирамжаар

-   Асашёорү цэцэрлэгт хүрээлэн бүхий 0,24 га газар,

-   Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуугийн 1,8 га газар,

-   МУИС-ийн урд талын оюутны талбай бүхий 0,10 га зэргийг тус бүр таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгожээ.

Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг газарт 0,8 га газрыг олгосон байна.

Энэ бүхнийг цэгцлэхгүй бол цаашид Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд туйлын хүнд байдалд орно.

 Найрамдал зусланд 100 гаруй ААН-д газар олгожээ

Найрамдал зуслан бол төрийн онцгой объект. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхэлж болох ч хүүхдийн газраас ингэж булааж болохгүй. Тиймээс эдгээр бүх газруудыг цэгцлэх үүргийг Барилга хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд, Улаанбаатар хотын удирдлагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар даваа гаригаас эхэлж Улаанбаатар хот дээр очиж ажиллана. Ажлын хэсэг байгуулж байна. Ингээд

Монголоос өөр улс оронд төв талбайнхаа газрыг авах гэж лоббиддог түүхгүй. Улсдаа ганцхан байх хүүхдийн зуслангийн газрыг, төв зочид буудлынхаа газрыг булаах гэж оролддог газар байхгүй.

Мөн Зайсанд аялал жуулчлалын цогцолбор барина гэх нэрээр орон сууцнууд олноороо баригдсан. Эдгээрийг даваа гаригаас эхэлж цэгцэлнэ.

-Газрыг чөлөөлнө гэж ярьж байгаа ч Хятадуудад 50 га газрыг олгоно гээд байгаа шүү дээ?

-Хятадуудад газар өгөх талаар ямар ч асуудал яригдаагүй. Хоосон зүйлийг улстөржүүлж байна. Энэ бол гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байна. 50 га газартай холбоотой асуудал өмнө нь ч байгаагүй, цаашид ч байхгүй.

-Чөлөөлсөн газруудаа хэрхэх вэ?

-МУИС-ийн газар МУИС-даа л байг л дээ. Найрамдлын газар Найрамдлынх хэвээрээ байг л дээ. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг цэцэрлэг хэвээрээ байг л дээ. Яагаад заавал тийшээ дайраад байгаа юм. Тэдгээр байгууллага нь өөрсдөө ашиглаг л дээ.

-Зөвшөөрөлгүй газар дээр баригдсан барилгуудыг буулгахад хүч хүрэх үү?

-Зөвшөөрөлгүй газарт баригдсан газар дээр хохирол ярихгүй. Гэхдээ олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Яг хэрэгжүүлж эхлэхээр “одоо болохгүй, больё” гэдгээ больчих хэрэгтэй.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх