LIVE: Сумо бөхийн нацү башё долоо дахь өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Сумо 2791

LIVE: Сумо бөхийн нацү башё долоо дахь өдөр

 

Өнөөдөр тун сонирхолтой барилдаануудаар дүүрэн байх нээ. Башёг нэг ч унаагүй тэргүүлж байгаа Какерюү М.Ананд аварга маэгаширагийн 3-т эрэмбэлэгдэж буй Чиотайрютай барилдах бол секиваке Точиношин маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Котошогикутай барилдана. Точиношин болон Котошогику нар хоорондоо 33 удаа учраа тааран барилдахад Котошогику 24 удаад нь даваад байгаа ч сүүлийн дөрвөн удаа Точиношин дараалан даваад байна. 

Тамаваши Б.Мөнх-Оргил маань энэ удаад озеки Гоедотой барилдах оноолт гарчээ. Хоёр бөхийн хувьд өмнө нь 21 удаа барилдахад Тамаваши есөн удаад нь даваад байгаа юм. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг тухайн өдрийн башё дуусахад хадгалагддаггүй ба хэрэв та барилдаануудыг үзэж амжаагүй бол маргааш өглөө барилдааны тоймыг үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх