Шинэ эриний анхны Башёд 22 монгол хүчтэн барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Сумо 3188

Шинэ эриний анхны Башёд 22 монгол хүчтэн барилдана

 

200 жилийн түүхт Японы шинэ эзэн хааныг өргөмжлөхтэй зэрэгцэн шинэ эрин болох Рэйва эриний он тоолол эхэлсэн билээ. Сүмо бөхийн шинэ эриний анхны зуны нацу башё энэ сарын 12-нд Токио хотын Кокүгикан ордонд эхлэнэ.

Нацу башёгийн банцүкэд шинэ озэки орж ирсэн ба шинэхэн озеки Такакэйшё сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "озэки цолтойгоор Рэйва эриний анхны башёд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Шинэ эринд дахин шинэ цол авахыг хүсч байна” хэмээн хэлсэн байна.

Сумо бөхийн нацу башёг тэргүүлэгчид

Харин энэхүү шинэ эриний анхны башёг Монголын хоёр аварга манлайлж манай 22 сумоч таван зиндаанд хүч үзэх юм. Өнгөрсөн башёд маш сайн барилдсан сэкиваке Ичиножо А.Ичинноров зүүн жигүүртээ бичигдсэн бол озеки Точиношин цол буурч барууны сэкиваке болжээ. Манай бусад бөхчүүдийн тухайд:

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира 3
Дайшохо Шижирбаяр маэгашира 16
Чиёошома Г.Мөнхсайхан маэгашира 17

Жюүрёо зиндаа

Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3
Азамарюү C.Тодбилэг барууны 4
Миторюү Б.Төрболд барууны 9
Кирибаяма Б.Лхагвасүрэн барууны11
Араваши Э.Дөлгөөн зүүний 12
Сэйро А.Өнөболд барууны 14-т

Макүшита 

Хошорюү С.Бямбасүрэн барууны 4
Сакигаке Я.Баттүшиг барууны 16
Гочозан Д.Ууганбаатар барууны 20
Кёкүсотэн Э.Энхманлай зүүний 33
Кагамио Б.Нанжид зүүний 40

Санданмэ 

Ёошояама Б.Анхбаяр барууны 9
Рога А.Амарсанаа зүүний 22
Саданохикари Д.Наранцогт барууны 35
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний 49

Жонидан 

Дайтэнма Б.Чинзориг барууны 31 тус тус эрэмбэлэгджээ

Манай сайт уламжлал ёсоор сумо бөхийн нацү башёг өдөр бүр шууд дамжуулан үзүүлнэ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх