Халуун сэдэв: Б.Дэмбэрэл: БЗД-т 2017 онд хийсэн шалгалтаар 5,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Халуун сэдэв 2700

Халуун сэдэв: Б.Дэмбэрэл: БЗД-т 2017 онд хийсэн шалгалтаар 5,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

 

Б.Дэмбэрэл:

-    БЗД дээр Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтаар 12 удаагийн үйлдлээр төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон.  

Нийслэл, Засгийн газар дээр төсвийг яаж хэмнэх вэ, гэдгийг ярьж байхад сум, дүүрэг дээр төсвийн мөнгийг дур зоргоороо, хууль бус зарцуулдаг асуудал их бий.

БЗД-т байрлах АСЕМ Вилла хороолол бохироо Туул гол руу урсгаж байсан мэдээллийг анх та МХГ-т өгсөн байдаг. Одоо нөхцөл байдал ямар байгаа бол?

-   Мэргэжлийн хяналтын газраас таван сая төгрөгөөр, Богд уулын дархан цаазат газрын захиргаанаас мөн таван сая төгрөгөөр торгосон. Дээр нь хальж асгарсан бохир шавар, мөсөө Богд уулын дархан цаазат газарт хаясан үйлдэл дээр нь 300 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Одоо зөрчлийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Хуулинд ч тийм зохицуулалт нь байдаг.  Бид төлөөлөгчийнхөө үүднээс цаашид энэ асуудалд анхаарал хандуулаад явна.

Туул голын бохирдлоос гадна БЗД-т хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж байна. Хаягдал аккумлятор боловсруулах гурван ч үйлдвэр БЗД-т байдаг нь гол нөлөө үзүүлж байгаа байх. Хөрсөнд шинжилгээ хийлгэсэн гэсэн. Ямар үр дүн гарсан бол?

-    Шалгалтынхантай очиход аккумляторын шингэнийг нүх ухаад булдаг. Тэр нь хөрсөөр дамжаад Хөлийн гол руу ордог, Хөлийн гол нь Туул руу нийлж бохирдуулж байсан байдаг. Уг нь энэ асуудал аль 2013 оны үед хөндөгдсөн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна.

Гэтэл хартугалга гээг бодис хүний сэтгэц шууд нөлөөлөөд зогсохгүй генд хүртэл нөлөөлдөг байна. Тиймээс энэ асуудалд нийслэлийн төр захиргааны байгууллагууд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатй болсон гэж бодож байна.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Та ч гэсэн бохир туул гол дээр асгаж байгаа асуудалд хяналт хийж болно ш дээ буруугаа бусад руу чихэж суухаар төлөөлөгчийн хувьд та бас анхаарч ажиллаач

  2. ххх

    худал хэлэх хуулиатай. ичсэн хүн ална гэж. МАН нүгэлээ нууж эхлэсэн

Сэтгэгдэл үлдээх