Энэ оны долдугаар сараас өмнө Замын цагдаагийн гүүрийг ашиглалтад оруулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Нийгэм, Танд хэрэгтэй 1799

Энэ оны долдугаар сараас өмнө Замын цагдаагийн гүүрийг ашиглалтад оруулна

 

Энэ оны зам засварын ажлын хуваарь тун удахгүй Засаг даргаар батлагдахаар олон нийтэд танилцуулна. . Улаанбаатар хотын Бага тойруу, Их тойруу доторх аж нэгжүүд хашаагаа тэлж барьсан, зам харгуйг хааж тагласан замуудыг Нийслэлийн Газрын албатайгаа хамтран ажиллан чөлөөлж, холбоос замуудыг сайжруулахаар төлөвлөн ажиллана.

Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах үүднээс Олимпийн гудамжийг түр нээсэн билээ. Тэгвэл ирэх сарын 1-нээс уг гудамжийг хаан Замын цагдаагийн уулзварын  гүүрийн таван тулгаар баганын ажил хийхээр болсон. .

Баянзүрх дүүргийн Туул болон Сонсголын гүүрийн барилгын ажил эхлээд явж байгаа. Сонсголонгийн гүүрийн хувьд дөрвөн эгнээтэй шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварласнаар зургаан эгнээтэй гүүр ашиглалтад орох юм.

Яармагийн гүүрэнд энэ жил тоноглолын ажлуудыг гүйцэтгэнэ. Дээрээс нэмэлт хоёр дахь хучилтын ажлыг хийнэ. Энэ жил тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэнэ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх