Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг тийм өчүүхэн үг хэлсэнд ичиж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 3755

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг тийм өчүүхэн үг хэлсэнд ичиж байна

 

ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөртэй нь холбоотой гараад байгаа асуултуудад тайлбар өглөө. 

Цагаан суваргын ордыг төр буцааж авна гэж Ерөнхий сайд хэлж байна лээ. Авна биз, авсны дараа нөхөн төлбөр өгнө биз. Гэхдээ зарчим тодорхой байх ёстой. Зөвхөн Номтойбаяр гэдэг хүнд зориулж хууль гаргаж болохгүй. Хэрэв хурааж авах гэж байгаа бол Оюутолгойн 66 хувийг ч авах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулж байгаа нь буруу гэж хураах юм ярьснаа нөгөө амаараа үйлдвэрлэл чухал гэж ярьж болохгүй. 

Засгийн газарт үйлдвэрлэл явуулах бодлого байхгүй байна. Тоглоомын дүрмээ тодорхой болго. Гадаадын хөрөнгө оруулагч нар төдийгүй дотоодын бизнесмэнүүдэд ч хэцүү байна. Эсвэл 90 оны өмнөх коммунизм руугаа орох гээд байгаа юм уу. Ерөнхий сайдыг тийм өчүүхэн үг хэлнэ гэж бодоогүй. Өмнөөс нь ичиж байна. 

Их хурлыг тараах нь тодорхой. Харин Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй юм билээ. УИХ-д 30 ЖДҮ-чин гишүүн байна шүү дээ. Үнэнийг л хэлье. Бид дийлэхгүй юм байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат гишүүн бид хоёрыг Сүхбаатарын талбайд жагссан жагсагчдын эсрэг террорист үйл ажиллагаа явуулах гэж байна гэж мэдэгдсэн. Би тэр үед гадаадаас дөнгөж ирж явсан. Онгоцонд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай таарсан. Гэрчилнэ.   

Ж.Батзандан гишүүн намайг Засгийн газарт сайд болохоор улайрч байна гэсэн. Би ЖДҮ-чдийн Засгийн газарт хэзээ ч орохгүй. Хүнд совесть гэж байна шүү дээ.  

 

18 Сэтгэгдэл

  1. зочин

    Хүрэлбаатар сайдын гадаадад зарсан лицеэзийг муулахгүй мөртөө монголдоо үлдээж үйлдвэрлэл явуулж байгаа хүнийг муулаад байгаа нь Хүк зөвхөн олонд таалагадах зүйл хийж явна даа

  2. Зочин

    Хүрэлсүхийн МАК-ийн цементийн үйлдвэрт очоод сайхныг нь гайхаад жүжиглээд байсан бичлэнийг ил болго.

  3. Зочин

    ОЛИГАРХИУД БОЛОН ЖДҮ-ЧДИЙН ХООРОНД Л ХЭРҮҮЛ БОЛООД БАЙГАА ЮМ УУ ДАА.

  4. зочин

    Уучлаарай Н.Номтойбаяраа газар доорх баялгийг та нар бий болгоогүй, тийм болохоор хэл ам таталгүй зүгээр өгчихөө.

    1. Зочин

      хэн бий болгосийн бол хэхэ

  5. зочин

    энэ номтойбаярт ямар ацных нь совесть байдаг юм

    1. дэмжиж байна

      бүхэл бүтэн хүн дайрч алчаад энэ гэр бүлгүй архичин байсан гэж хуцсан гэсэн архичин гэхээр л хүн биш алсан ч болдог юмуу номгүйзовлон минээ

  6. иргэн

    Ерөнхий сайд аа хэрвээ Номтойбаяр Цагаан суваргын ордод оруулсан Хөрөнгө оруулалтаа нэхэж байгаа бол МАК болон Номтойбаярт байгаа тэр 30 гаран ЛИЗЕНЗ-ыг шууд Цуцлах хэрэгтэй тэр Лизензүүд чинь бас л Монголын Ард түмний Өмч шүү дээ

  7. Зочин

    Өөрөө л ерөнхий сайдтай барьцаад өдөөд байсан биз дээ . Одоо болохоор нэг л их томоотой , совестьтой хүн болчих юмаа. 5 ам бүлтэй айлд 36 лиценз яаж ч бодсон ихдээд байгаа биз дээ

  8. 11

    НОХОЙ НОМТОЙБАЯР НОХОЙТСООР Л ЯВНА УУ

  9. уНШИГЧ

    Энэ НОМТОЙБАЯР чинь ичдэг гэж байнашдээ Хүн юм байнашдээ хийсэн үйлдэлүүдийг хархаар араатан шиг л надад санагддагш дээ

  10. УБ иргэн

    Номтойбаяраа , та совесть яриад яах вэ дээ! Ёстой харин иччихлээ байна. Тэр үйлдвэрлэлээ эрхлээд явбал болно. Харин Цагаансуварга гэдэг газар доорхи баялаг бол ард түмний өмч шүү!!!Зөвхөн танай гэр бүлийн өмч биш байх шүү. Ярих юмаа зааглаж ярьж чадахгүй байж, худлаа баялаг бүтээгч гэж бусдын нэр бүү баригтун. Танайхан ямар баялаг бүтээсэн юм.

  11. Зочин

    hamgiin yos zuigui hun l yos zui yaridg kkk

  12. зочин

    Цагаансуваргын ордыг УИХ-р шийдээд МАК -д шилжүүлсэн гэж ойлгож байна. Тухайн үед УИХ-н Дарга нь З.Энхболд Олонх нь Ардчилсан нам байлаа. Буцааж авах байсан юм бол Төр яах гэж шилжүүлсэн юм.МАК-ын хувьд оруулсан хөрөгө оруулалтаа буцааж авах нь хууль ёсны асуудал шүү дэ. Ер нь хувийн хэвшил Иргэдийн хувийн амьдралд оролцох төрийн оролцоо хэрээс хэтэрч байгаа юм биш үү . Иргэд Өрхийн орлогоо юунд яаж зарцуулах хэдэн төгрөгийн зээл авах хэдийг нь яаж төлөхийг хүртэл төр тооцож байгаад үнэхээр гайхаж байна. эсвэл Монголын ард түмнийг өрхийн орлого зарлагаа өөрсдөө тооцоод банк санхүүгийн байгуулагатай харьцаад явах чадваргүй болтолоо дороитолд орсон гэж доромжлоод байгаа юм уу

  13. 30 ger bul- xylgaich

    haha 36 litsenzee bugdii n ug

  14. иргэн

    Улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийсэн учраас хураан авах гэж байна. юун нөхөн төлбөр нэхээд байгаа юм??

  15. Ganaa.

    Aav.chin.MGL-n.bayalgiig.buteesen.yum.uu..Ter.chin.urgaagui.gazar.door.baidag.yum.tenegee.

  16. Зочин

    Өнөөдрийн төрийнхөн өөрмдөө тэр 30 гэр бүлийн лицензтэй хүмүүс. Төрд төвлөрсөн уул уурхайн ордуудын ашиглалт, орлогын хуваарилалт нь шударга биш байна.Уг нь зөв бодлогоор хэдхэн гэр бүлийн монополийг задлаж бүх хүмүүст уул уурхайн баялагийг эзэмших, ашиглах эрхийг олгох хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх