УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 30 гаруй гишүүн холбогдсон атал яагаад 4 гишүүн оруулж ирж байгааг гайхаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 3504

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 30 гаруй гишүүн холбогдсон атал яагаад 4 гишүүн оруулж ирж байгааг гайхаж байна

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:  

Нэгдүгээрт: УИХ гишүүд орон нутгаас нь ирж байгаа саналуудыг зохих байгууллагад нь уламжилдаг, шийддэг үүрэгтэй. 30 гаран УИХ-ын гишүүн ийм албан бичиг хийж өгсөн гэж ойлгож байгаа. Би ч мөн адил тухайн компанийг дэмжиж бичиг хийж өгсөн. Тэрнээс тэр компани надтай холбоогүй. 

Гэтэл 30 гишүүн бичиг хийж өгсөн байтал яагаад намайг оруулж ирж байна гэдгийг би ойлгохгүй байна. 30 гаруй гишүүн холбогдсон атал яагаад 4 гишүүн оруулж ирж байгааг гайхаж байна.

Хоёрдугаарт: Би гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. МАНАН-ийн эсрэг зогсож байна. Энэ үйл ажиллагааг дэмжсэнээрээ намайг ийм хэрэгт холбогдууллаа гэж би ойлгож байна. Халдашгүй байдлын дэд хороонд би тайлбараа хэлнэ. Өөр миний ах дүү, хамаатан садангаас нэг ч хүн ЖДҮХС-аас зээл аваагүй. Улс төрийн шалтаг гэж харж байна.

Цаг хугацаа харуулах биз ээ. Надад амаргүй байна. Өнөөдөр гэхэд л манай компаний хийж байсан гэрээ, дансыг шалгаад сууж байна шдэ.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    энэ дамба очирын тавьсан "там-очирын зам" гэгддэг эрдэнэт дарханы зам гэж хоер машин зөрөхөд салхиндаа дайвалздаг хогийн нарийхан зам байнаа байна..дандаа осол аваар гарч мөргөлддөг хүн амьтан үхэж үрэгддэг..дамба очир муу новш нэг талаас нь идээд тийм нарийхан болгосон гэж хүмүүс ярьдаг..

  2. Dasghuu

    Zub ter 30 iigaa chireed yab! Bugd niilj idsen bol bultaaraa zailatsgaa!

Сэтгэгдэл үлдээх